Танилцах зарын сайтыг нас харгалзалгүй сонирхдог гэжээ | News.MN

Танилцах зарын сайтыг нас харгалзалгүй сонирхдог гэжээ

Танилцах зарын сайтыг нас харгалзалгүй сонирхдог гэжээ

Танилцах зарын сайтыг нас харгалзалгүй сонирхдог гэжээ

Цахим мэдээллийн Mail.ru Group-ийн судалгаагаар танилцах зарын сайтаар хүмүүс нас харгалзахгүй үйлчлүүлдэг ажээ. Зарын сайтад 55-65 насныхан 25 настнууд шиг л идэвхтэй үйлчлүүлдэг хэмээн Mail.ru Group судалгааны тайландаа онцолсон байна.

"Танилцах зарын сайтаар хамгийн идэвхтэй үйлчлүүлдэг нь 25-44 насныхан байдаг. Үйлчлүүлэгчдийн нас ахих тусам идэвх, сонирхол нь буурч байгаа зүйл ажиглагдахгүй байна. 55-65 насныхан зарын сайтыг сонирхож үйлчлүүлж байгаа байдал нь 25 настнууд шиг л идэвхтэй байна” хэмээн тайланд дурджээ.

Залуучууд Pure, Tinder, Badoo гэсэн сайтуудыг сонгодог бол Twoo дээр ахимаг насныхан илүү олон байгаа аж.

Леди Mail.ru порталын мэдээгээр интернэт ашиглагчдын 54% нь зарын сайтад бүртгэлтэй юм байна. Ингэхдээ нэг биш 2-3 зарын сайтад зэрэг бүртгэлтэй хүмүүс олон байдаг байна. Хүйсийн хувьд зарын сайт бүртгэлтэй үйлчлүүлэгчдийн 61 хувь нь эрэгтэй ажээ.

Судалгааг 2020 оны хоёрдугаар сарын 10, 11-нд Леди Mail.ru порталын 12300 хүнийг хамруулан хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-20 64.119.27.157

айл хүний амь нэг гэдэг үгний шид нас харгалзахгүйд юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж