Цахим мэдээллийн Mail.ru Group-ийн судалгаагаар танилцах зарын сайтаар хүмүүс нас харгалзахгүй үйлчлүүлдэг ажээ. Зарын сайтад 55-65 насныхан 25 настнууд шиг л идэвхтэй үйлчлүүлдэг хэмээн Mail.ru Group судалгааны тайландаа онцолсон байна.
"Танилцах зарын сайтаар хамгийн идэвхтэй үйлчлүүлдэг нь 25-44 насныхан байдаг. Үйлчлүүлэгчдийн нас ахих тусам идэвх, сонирхол нь буурч байгаа зүйл ажиглагдахгүй байна. 55-65 насныхан зарын сайтыг сонирхож үйлчлүүлж байгаа байдал нь 25 настнууд шиг л идэвхтэй байна” хэмээн тайланд дурджээ.
Залуучууд Pure, Tinder, Badoo гэсэн сайтуудыг сонгодог бол Twoo дээр ахимаг насныхан илүү олон байгаа аж.
Леди Mail.ru порталын мэдээгээр интернэт ашиглагчдын 54% нь зарын сайтад бүртгэлтэй юм байна. Ингэхдээ нэг биш 2-3 зарын сайтад зэрэг бүртгэлтэй хүмүүс олон байдаг байна. Хүйсийн хувьд зарын сайт бүртгэлтэй үйлчлүүлэгчдийн 61 хувь нь эрэгтэй ажээ.
Судалгааг 2020 оны хоёрдугаар сарын 10, 11-нд Леди Mail.ru порталын 12300 хүнийг хамруулан хийсэн байна.
Холбоотой мэдээ