Уханиас ирсэн оросуудын карантин дуусч гэртээ харилаа | News.MN

Уханиас ирсэн оросуудын карантин дуусч гэртээ харилаа

Уханиас ирсэн оросуудын карантин дуусч гэртээ харилаа

Уханиас ирсэн оросуудын карантин дуусч гэртээ харилаа

Коронавирусийн халдварын голомт болсон БНХАУ-ын Ухань хотоос ирсэн орос иргэдийн 14 хоногийн карантин дуусч, гэртээ харьцгаалаа хэмээн РИА Новости мэдээллээ. Уханиас ирсэн иргэдийг Тюмень хотын ойролцоох "Градостроитель" сувиллын газарт тусгаарласан байсан, тусгаарласан иргэдээс сэжигтэй тохиолдол илэрсэнгүй хэмээн Тюмень мужийн Эрүүл мэндийн газрын дарга Инна Куликова сэтгүүлчдэд мэдээллээ.

Нийт 144 хүнийг /128 орос,  16 СНГ орны иргэд/ хоёрдугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын цэргийн онгоцоор тээвэрлэн авчирч тусгаарласан юм. Тусгаарлагдсан иргэд Оросын өнцөг булан руу явах бөгөөд хамгийн олон хүн Москва руу нисчээ.

Санкт-Петербург, Барнаул руу тус бүр 10 хүн, Челябинск руу найм, Владивосток руу зургаа, Красноярск руу тав, Екатеринбург, Новокузнецк, Киров руу тус бүр дөрөв, Нижний Новгород, Самар, Ростов-на-Дону, Казань, Улаан-Үд хүү тус бүр хоёр хүн, үлдсэн нь Оросын 27 өөр хот руу ниссэн байна.

СНГ орнуудаас Беларус, Армян, Украин, Тажикистан, Узбекистан, Казахстаны иргэд байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ммм 2020-02-20 202.179.25.220

СНГ орнууд гэж одоо байдаг юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж