Хийх хүн аргаа олно, хийхгүй хүн шалтаг тоочно

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Хийх хүн аргаа олно, хийхгүй хүн шалтаг тоочно

Хийх хүн аргаа олно, хийхгүй хүн шалтаг тоочно

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Налайх дүүрэг дэх жижиг оёдлын үйлдвэрээр маск хийлгэхээр болж, чиглэл өгчээ.

Уг үйлдвэр нь Налайх дүүрэг дэх Уул уурхайн аврах ангийн байранд байрлаж, Онцгой байдлын албан хаагчдын дүрэмт хувцсыг оёдог юм байна. Нийтдээ 20 гаруй ажилтантай, жижиг цех аж.

Дэлхийн 20 гаруй оронд тархаад байгаа “Covid-19”/шинэ коронавирус/ нь амьсгалын замаар дамжин халдварлаж буй. Иймээс улс орнууд хүн амаа энэ эрсдэлээс хамгаалах зорилгоор маск хэрэглэх шаардлага тавьж байгаа.

Монгол Улсад стандартын шаардлага хангасан маск үйлдвэрлэх цор ганц үйлдвэр Орхон аймагт ажилладаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд зарим үйлдвэрлэгч маск оёж байгаа ч эрэлтийг хангахгүйгээс үнээ өсгөн зарж, ашиг хонжоо хайгсад ч олширсон. Харин хотын даргын санаачилгыг энэ мэтчлэн жижиг оёдлын цехүүд дэмжээд ажиллавал импортоор маск авах шаардлага үүсэхгүй, мөн үнэтэй маск ч авах шаардлага гарахгүй юм.

Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг тоочдог гэж энэ дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж