Өндөр насыг өвчний тоонд оруулах санаачилга гаргав

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Өндөр насыг өвчний тоонд оруулах санаачилга гаргав

Өндөр насыг өвчний тоонд оруулах санаачилга гаргав

Нэр хүндтэй мэргэжилтнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ыг өндөр насыг өвчний жагсаалтад бүртгэхийг ятгаж байгаа гэнэ. Тус мэргэжилтнүүдийн үзэж буйгаар өндөр насыг албан ёсоор өвчний тоонд оруулбал ахмад настнуудын амьдрал сайжрах гэнэ.

Харвард, Стэнфорд, Кембридж, MIT, UCL зэрэг нэр хүндтэй сургуулиудын 30 эрдэмтэн хөгшрөх нь амьдралын энгийн үе байхаа больсон хэмээн үзжээ. Тийнхүү эрдэмтэд өндөр насыг өвчний тоонд бүртгүүлэхээр ДЭМБ-д хүсэлт гаргасан байна. Өндөр насыг өвчин хэмээн үзсэнээр хөгшчүүдэд хандах хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөх аж.

 Түүнээс гадна хөгшрөх нь тэртэй тэргүй хүсэх зүйл биш гэдгийг бүгд мэдэж байгаагийн дээр түүнийг өвчин хэмээн үзвэл олон хүний сэтгэлд сэвтэй байх болно гэж үзэх хүмүүс ч байгаа гэнэ.

Урьд цагт хөгшрөх гэдгийг хамаагүй эерэгээр хүлээн авдаг байсан. Ихэнх тохиолдолд хөгшчүүд бусдыгаа удирдан чиглүүлж, зааж сургадаг байв. Тиймдээ ч хөгшчүүдийг нийгмийн илүү залуу гишүүд үргэлж хүндэлсээр ирсэн билээ.

Харин өнөөгийн нийгэмд хөгшрөхийг тийм ч сайнаар хүлээн авдаггүй. Сайндаа л гэхэд хөгшчүүдийг үеэ өнгөрөөсөн, хуучирсан, хамаагүй хүмүүс хэмээн үзэж үгийг нь үл тоодог. Эсвэл эсрэгээрээ бүр хөгшчүүдийг залуусын ирээдүйг үгүй хийсэн, дэлхийг сүйтгэсэндээ хариуцлага хүлээх ёстой хэмээн үздэг.

Заримдаа хөгшчүүд залуусын шууд асуудал болоод байдаггүй ч залуус хөгшчүүдийг үл хүндэтгэх, шахан боогдуулах болжээ.  Тухайлбал, сүүлийн үед британичууд Brexit-ийг дэмжиж, буруушааж буй хөгшчүүдийн үгийг үл тоогоод зогсохгүй, нэгэн сэтгүүлч бүх нийтийн санал асуулгад тэтгэвэрт гарсан хүмүүсийг оролцуулахгүй байхыг уриалжээ. Тэрбээр өндөр настнууд ардчилсан эрх чөлөөгөө хариуцлагатайгаар эдлэх чадваргүй хэмээн үзжээ.

Хөгшчүүлийг дорд үзэх нь шинжлэх ухааны нэр томъёогоор Gerontophobia буюу хөгшчүүдийг хүн биш хэмээн үзэх үзэгдэл аж. Харамсалтай нь, энэ үзэгдэл хэт  дэлгэрч олон хөгшчүүд соёл болон оролцооны хувьд ихээр тусгаарлагдах болжээ.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж