ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн шөнийн 12.00 цагаар тасалбар болгон Оросын хилээр Хятадын харьяат иргэдийг түр хугацаагаар нэвтрүүлэхгүй байхаар боллоо.
Ажлаар, жуулчлахаар, сурахаар, хувийн гээд аяллын зорилго юу байснаас үл хамааран БНХАУ-ын харьяат иргэдэд энэ шийдвэр хамаарах юм.
Коронавирусын халдвараас сэргийлэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Михаил Мишустин энэ шийдвэрийг гаргалаа.
Мөн ОХУ-ын төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага БНХАУ-ын иргэдийг Орост ажиллуулах, жуулчлах, суралцахыг урихтай холбоотой бичиг баримтыг хүлээн авахыг хориглосон байна.
ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа транзит зорчигчдод энэ шийдвэр хамаарахгүйг Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова онцоллоо.