Урт цагаан энэ хаврын улс төрийн халуун цэг болох уу?

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Урт цагаан энэ хаврын улс төрийн халуун цэг болох уу?

Урт цагаан энэ хаврын улс төрийн халуун цэг болох уу?

Урт цагаан ахуйн үйлчилгээний төвийг түрээслэгч нарт нь давуу эрхээр хувьчлах шийдвэрийг анх 2007 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаж байсан боловч өнөө хэр хэрэгжээгүй байна. Ахуйн үйлчилгээний сүүлийн ганц төв болох Урт цагааныг хувьчлуулахаар түрээслэгчид нь удаа дараа шаардлага, хүсэлтийг төр, засгийн бүхий л шатанд хүргэж байсан ч  ямар нэгэн нааштай хариу авсангүй өдийг хүрсэн аж. Гэтэл сүүлийн үед өмнөх хувьчлах тогтоолыг үл ойшоож, Урт цагааны түрээслэгч нарыг байрнаас нь хөөн гаргаж, барилгыг нь нураах шийдвэр гаргасан. Иймд Урт цагааны 800 гаруй түрээслэгч нар дөнгөж сая хуралдаж, хувьчлалын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хатуухан тэмцлийг эхлүүлэхээр шийдвэрлээд байна. Тэд өөрсдийнхөө төлөө нэгдэж,  төрийн гурван өндөрлөгт хатуу шаардлага хүргүүлэхээр болжээ. Мөн  хотын өв соёлыг шат дараатай устгаж буй Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах тэмцлийг эхлүүлэх юм байна. Хэрвээ тэдний шаардлагад тодорхой хариу өгөхгүй бол НЗДТГ-ын өмнө жагсаал, цуглаан, улмаар өлсгөлөн зарлаж, тэмцлийн бүхий л хатуу хэлбэрийг сонгох аж.  Урт цагааны түрээслэгчдийн тэмцэл нь энэ хаврын улс төрийн хамгийн халуун цэг болох бололтой.

Нийслэлийн төв хэсэгт байрлах Урт цагаан үйлчилгээний төв нь анх 1962 онд хувийн хоршоологчдын хөрөнгөөр барьсан анхны  хувийн өмч юм. Энэхүү барилгыг  өдгөө 800 гаруй түрээслэгч түрээслэн, ахуйн үйлчилгээний үйлчилгээг ард түмэндээ үзүүлж байгаа билээ.  Гадна, дотно завсар, үйлчилгээг түрээслэгч нар өөрсдийн хөрөнгөөр хийх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч  НЗДТГ-аас хориглосоор байдаг аж. Улмаар  албаар өнгө зүсийг нь  доройтуулж, ашиглалтын чанар муудсан гэх үл ялих шалтгаанаар нураахыг МАН эрх барьж байх хугацаандаа үеийн үед санаархаж байжээ. Харин барилгын чанар, үзүүлэлтийн талаар мэргэжлийн хүмүүс хамгийн сайн чанартай төдийгүй актлах шаардлагагүй гэж үздэг байна. Мөн Урт цагааны барилга нь манай улсын архитектурын өнгө төрхийг тусгасан, үнэт дурсгал тул Азийн архитектурын үнэт өвийн жагсаалтад 2015 онд  орсон барилга билээ.

Б.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж