Амстердам жуулчдыг каннабис кафегаар үйлчлүүлэхийг хориглоно

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Амстердам жуулчдыг каннабис кафегаар үйлчлүүлэхийг хориглоно

Амстердам жуулчдыг каннабис кафегаар үйлчлүүлэхийг хориглоно

Амстердам уугуул оршин суугчдынхаа тав тухыг бодож каннабисаар үйлчилдэг кофе шопуудад жуулчид үйлчлүүлэхийг хориглохоор төлөвлөж байна.

2019 оны долдугаар сарын нэгэн судалгаанаас үзэхэд тус хотод ирдэг жуулчдын талаас илүү буюу 57 хувь нь каннабисаар үйлчилдэг кафегаар үйлчлүүлэх гэж ирдэг гэжээ. Судалгаанд оролцогчдын 34 хувь нь өөр шалтгаанаар ирдэг ч каннабис кафег сонирхдог, 11 хувь нь огт сонирхдоггүй гэжээ. Амстердам сүүлийн жилүүдэд хэт их жуулчин хүлээж авч байгаа бөгөөд тэд онцгүй зан авир гаргах нь ихэсч байгаа аж.

2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх арга хэмжээний дагуу 22:00 цагаас хойш бүлэг жуулчид улаан дэнлүүний дүүрэг зэрэг хөл ихтэй газраар аялахгүй байхаар болсон байна. Тус дүрмийг зөрчсөн жуулчныг 205 ам.доллараар торгох аж.

2019 оны наймдугаар сард Амстердамын улаан дэнлүүний дүүрэг орчмоос 18-35 насны 1100 жуулчнаас хэрвээ улаан дэнлүүний гудамж зэрэг газарт орохдоо татвар төлдөг болбол яах вэ хэмээн судалгаа авч үзэхэд 32 хувь нь ирэхгүй, 44 хувь нь ирэхээ багасгана хэмээжээ. Гэхдээ тус судалгааны өөр нэг хачирхалтай үр дүнд жуулчид улаан дэнлүүний дүүргээс илүү каннабис кафег сонирхож Амстердамд ирдэг нь нотлогджээ. Судалгаанд оролцогчдын ердөө нэг хувь л тус дүүргийг сонирхож ирдэг ба 72 хувь нь каннабис кафед үйлчлүүлэхээр ирдэг гэжээ.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж