Засгийн газрын өнөөдрийн /2020.02.19/ ээлжит хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв.
Татвар төлөх хугацааг хоёр сараар хойшлуулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих боллоо. Нүүрс, газрын тос экспортлохын тулд БНХАУ-ын талтай ойлголцох ёстой. Хорио цээр, ариутгалаа яаж хийх вэ зэргээс эхлээд ярилцах зүйл их байна. Одоогийн байдлаар улсын төсвийн орлого 202.7 тэрбум төгрөгөөр тасалдаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ийм тоо гарч байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр байвал 1 их наяд төгрөгийн орлого дутна.
Төсвийн тодотгол хийх хэрэгтэй гэж зарим хүн байр сууриа илэрхийлж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж бий. Энэ хуульд ямар нөхцөлд төсөв тодотгох вэ гэдгийг тодорхой заасан. Одоогоор төсөв тодотгох шаардлага байхгүй. Харин сайд нар,төсвийн ерөнхийлөн захирагч нар өөр өөрийн төсвийн багцдаа тохируулга хийх бүрэн бололцоо бий.
ААН-үүдийн зээлийн хүүг царцаах тухайд энэ бол Монголбанкны эрхлэх асуудал. Арилжааны банкууд, ААН-үүдийн байгуулсан гэрээний дундуур Ч.Хүрэлбаатар орж болохгүй" гэдэг тайлбарыг өгөв.
Түүнчлэн Сангийн яамнаас хийсэн тооцоогоор одоогоор 202.7 тэрбум төгрөгийн орлого орсон нь өнгөрсөн оныхоос бага байгаа. Хэрэв энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл 1 их наяд төгрөгийн орлого дутах магадлалтай байгаа аж.
Холбоотой мэдээ