2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 174,066,326 төгрөгийн үнийн дүн бүхий 2,558,308 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал Даатгал" ХК (MNDL +6.92%) болон "Оллоо" ХК (OLL +5.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс Чацаргана" ХК (CHR -14.85%) болон "Адуунчулуун" ХК (ADL -9.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.66 хувиар өсч 19215.75 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,761,204,714,628.16 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ