Нийслэл хотынхоо гудамж, нийтийн эзэмшлийн талбайд нус, цэр, шүлсээ хаяхгүй байх уриалгыг дэмжин идэвхжүүлж, зөрчил гаргасан тохиолдолд торгууль ногдуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас анхааруулж байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг.
Иймд иргэд та бүхэндээ хуулиа хэрэгжүүлэн соёлтой байж, дээрх зөрчлийг гаргахгүй байхыг уриалж байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР