Хан-Уул дүүрэг амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй | News.MN

Хан-Уул дүүрэг амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй

Хан-Уул дүүрэг амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй

Хан-Уул дүүрэг амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй

инэ төрлийн коронавирусийн халдварын дэгдэлт буурахгүй хэвээрээ байгаа билээ. Өмнөд хөршид гэхэд энэ вирусээр нас барагсдын тоо хоногтоо 100-гаас буурахгүй байна. Манай улсад одоогоор халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авсаар байна.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргээс төрийн  үйлчилгээ авахаар ирсэн иргэдийнхээ халууныг хэмжиж, амны хаалт хэрэглээгүй иргэнд үйлчлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эрүүл мэнд, биеийн тамир, спорт, индексийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Одцэрэнгээс тодруулахад “Шинэ төрлийн коронавирусийн халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх үүднээс Хан-Уул дүүрэг нийслэлийн дүүргүүдээс анхлан дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-аар үйлчилгээ авахаар ирсэн иргэд болон ажилтан, албан хаагчдын халууныг хэмжиж, гадуур хувцсыг өлгүүлэх, гарыг нь ариутгаж, зөвлөмж мэдээллээр ханган ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн төрийн үйлчилгээг авахдаа амны хаалтаа зүүж хэвшээрэй.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж