“Covid-19”-өөс ухамсар л аварна | News.MN

“Covid-19”-өөс ухамсар л аварна

“Covid-19”-өөс ухамсар л аварна

“Covid-19”-өөс ухамсар л аварна

“Covid-19”/шинэ коронавирус/-ын халдвараас сэргийлж Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг бүх боомтуудаа хааж, агаар, төмөр зам, авто замын тээврийг бүрэн зогсоосон ч өдөр тутамд  уг өвчний сэжигтэй тохиолдлууд бүртгэгдэж, тусгаарлагдах болсон нь аюул хэдийд ч нөмөрч болзошгүйг анхааруулж  буй дохио юм. Хэдийгээр сэжигтэй тохиолдлууд нь одоогоор шинжилгээгээр үгүйсгэгдэж, сөрөг гарсан нь монголчуудын хувьд сайн мэдээ ч дэлхий дахинд “Covid-19”-ын халдвараар 75199 хүн өвчилж, 2009 иргэн  амь насаа алдаад байгаа нь тайвшрах цаг болоогүй гэсэн үг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын зөвлөснөөр эл өвчнөөс сэргийлэхэд хүн бүр ариун цэвэр сахиж, эрсдэлтэй бүс нутаг руу зорчихгүй байх. Гэтэл анхааруулсаар байтал монголчууд тахал дэгдсэн Хятад улс руу зорчин хэнэггүйтсээр…

Гадаад харилцааны яамны мэдээгээр хил хааснаас хойш Хятадаас Монголын 330 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Өмнөд хөршид амьдарч, суралцаж байсан нь Монголдоо ирэх хүсэлт гаргасан гэсэн ч зарим нь хувийн ажил хөөцөлдөж явахад хил хааснаар “түгжигдсэн” гэдэг мэдээлэл ч бий юм.

Уг нь Засгийн газраас тодорхой хугацаа зааж, хил хаахаас өмнө эх орондоо ороод ирээрэй гэх мэдээлэл цацаж, төсвөөс зардал гарган, Эрээн-Замын-Үүд боомтоор дамжуулан автобусаар 600 гаруй иргэнээ татан авсан. Мөн Гадаад харилцааны яам Хятад улс дахь Элчин сайдын яам, консулын газраар дамжуулан, Монголдоо ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэсэн. Гэтэл хэнэггүй зан нь дийлэв үү гэлтэй, хил хаасны дараа л сая сэхээ авч Монголдоо буцаж ирэх асуудлыг тавьж байна.

Муу амлаж байж болох ч хилийн дээс алхаад ирсэн хойно нэгнээс нь “Covid-19” вирус илэрвэл яах вэ.  Улсын Онцгой комиссоос байгуулагдсан ажлын хэсгийн судалгаагаар “Covid-19”-ын халдвар Монгол Улсад зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл маш өндөр байна.

Хэнэггүй, хэсмэл зан бүхэл бүтэн үндэстний аюулгүй байдлыг хөндөж байгааг саяхан БНХАУ-ын Эрээн, Бээжин хотоор зорчоод Монголд орж ирсэн Баян-Өлгий аймгийн иргэний үйлдлээс харагдсан.  Эрсдэлээс хүн ардаа хамгаалахын тулд эмч нар мөрдөн байцаагчийн ажил хийж, хаана, хэдэн хүнтэй автобусаар зорчив гэдгээс эхлээд бүх л хүний судалгааг гарган, мөшгөхөөс аргагүй болсон.  Өөрөөр хэлбэл,  хүн бүр өөрийгөө эрсдэлээс хамгаалж байж гэр бүлээ, цаашлаад бусдыг хамгаалах юм гэдгийг ухамсарлахгүй л бол халдвар тойроод гарна гэхэд бэрх байна.

Нийслэлээс өдөр алгасалгүй шахам гудамж, талбайд нус, цэр, шүлсээ хаяхгүй байхыг сануулж, захирамж зөрчвөл хариуцлага хүлээлгэнэ гэсэн ч үл тоож, 1800 иргэн торгуулжээ.  Гудамж талбайд хаясан шүлс, нус, цэр хөрсөнд шингэхээрээ амьсгалын замаар халдварладаг ханиад томуунаас эхлээд сүрьеэ,  “Covid-19” үржих аюултай ч бохир үйлдлээ хянасангүй.

Удахгүй сар шинийн баяр болно. Энэхүү баярыг гэр бүлийн хүрээнд ёсчлоод л өнгөрөхгүй бол өмнөх жилүүдийнх шигээ айл, айл хэсэн, хөдөө хотгүй хөндлөн гулд явбал Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосны хэрэг гарахгүй. Эмч нар ч хүрэлцэхгүй.

Монголын эрүүл мэндийн салбарын чадамж ямар билээ. Томуу, томуу төст өвчин дэгдэхэд хүүхдүүдээ эмнэлэг нь тасагтаа багтааж дийлэхгүй, эмч нар нь өрөөгөө сулладаг ч хүрэлцдэггүй, эцэс сүүлдээ коридортоо хэвтэн эмчлэхээс аргагүйд хүрдэг.

Томуугийн дэгдэлт буураагүй үед “Covid-19”-ын халдвар бүртгэгдвэл маш хүнд. Иймээс хүн бүр ухамсартай байж, аюулт өвчнөөс сэргийлэх дэглэмийг өдөр бүр алгасалгүй мөрдөх л шаардлага байна.

Дэглэм мөрдөөгүй цагт хэчнээн ч хөрөнгө гаргаад өвчнийг дийлдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд өмнөд хөршөөсөө хангалттай харлаа шүү дээ.

Дэлхий дахин энэ өвчнийг дарангуйлах вакцин гаргахаар ажилласан ч хамгийн багадаа зургаан сар хүлээх болж буй. Хүн дээр туршилт хийн нэвтрүүлэхэд эл хугацаа зөв үү гэдэг дээр эргэлзээ ч дагуулсаар байна. Вакцин битгий хэл маскныхаа хэрэгцээг дотоодоосоо хангаж чадахгүй импортолдог Монгол Улсын хувьд маш том эрсдэл. Иймээс сүржигнэлээ гэж бодолгүй, дор бүрнээ ухамсартай хандаж, аюулт өвчнөөс сэргийлэхгүй бол “Covid-19” босгоны цаахна отож байна шүү.

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-19 192.82.76.104

Тахал гэдгийн хамгийн гол аюул ухамсаргүй нь ухамсартайгаа ч хамарч хорлох аюултай учраас л дэлхий даяараа чичрээд байгаамшдээ

Avatar

agaa 2020-02-19 64.119.19.213

хүний эрх ярьж том том бүлтэрсэн гарууд айл хэсэх юу нь сайхан байдаг бнаа улсынхаа хѳгжилд ямарч нэмэр болохгүй үүргээ биелүүлэхгүй байж эрхээ эдэлнэ гэдгээ болих хэрэгтэй

Avatar

Unen 2020-02-19 139.5.219.153

Tiimee muuhai soylgui humuus hurdan l uhamsar suugaasai.bid bugdeeree soylgui humuusee soyn gegeeruul avrah heregtei shuu. Ted arai mal bish hun bolhoor uhaarah baih shuu. Gaduur arai l gaigui bolj baigaa ni haragdaj bain lee.

Avatar

Hi 2020-02-19 139.5.219.153

Хэцүү хүмүүс их байнаа шаардлага хүлээж авахгүй . Гэхдээ ийм хүмүүс нь их биш болхоор сайхан цаг ирэх нь дамжишгүй.

Avatar

Сайн уу 2020-02-19 139.5.219.153

Өнөөдөр бид нар чинь хүний эрх чөлөөг дээдэлсэн соёлт ертөнцөд амьдарч байгаа шүү. Хэн нэгнээ гарал үүсэл шашин шүтлэг өөр юу байдаг юм ерөөсөө хэзээч гадуурхаж тохуурхжээ болохгүй. Нэгнээ хүндэлж хайрлаж байх хэрэгтэй. Бид нэг дээвэрт амьдарч байгаа. Хөрш оронд өвчин гарвал монголд гарах магадлалтай. Хөрш айлд гарвал манай гэрт ч халдана. Тийм болхоор нэг нэгэндээ шаардлага тавьж хамтдаа энэ муухай өвчнөөс салах хэрэгтэй юм бишүү.

Avatar

Зочин 2020-02-19 203.217.139.225

Улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөн хаах хэрэгтэй.

Avatar

Zocbin 2020-02-19 202.126.89.145

Haluursan hun holoos irehed -n chi emnelegt handaa gej helehed uurladag uhamsar muutai zaluus baina shuu tsaana chn.bi ger bulee hamgaalj l helsen n buruu bolood bga

Avatar

Зочин 2020-02-19 66.181.188.197

Koronatain bish bizdee burhan min odoo yaj bn bie n?

Avatar

Би 2020-02-19 66.181.186.103

Монголын аялал жуулчлалын тоо баримтыг харвал 15 жилийн өмнө 350.000, үүнээс 200.000 нь Хятадын барилгын ажилчид, 70-80 мянга орчим нь төр засгийн шугамаар, албан ажлаар ирэгсэд, үлдсэн 70-80 мянга нь л жуулчид байсан. Одоо 15 жилийн дараа 500.000 гаран. Жуулчид 130.000 орчим. Бүхэл бүтэн улсын хувьд энэ үнэхээр хөөрхийлөлтэй тоо. Энэ динамикийг харвал 1 сая жуулчныг дахиад нэг 15 жилийн дараа л хүлээж авах нь. Хэрэв ойрын хугацаанд сая хүргэе гэвэл агаарын тээврийн бодлогоо л чөлөөл. Хүссэн гад

Avatar

Зочин 2020-02-19 103.14.38.134

Вирус дэохий даяар тархах гол буруутан бол жуулчлал юм Жуулчлал сөнөтүгэй.

Avatar

Зочин 2020-02-19 64.53.234.130

Solongos ene virusiig hyanaltaasaa aldchihsan shuu shuud nislegee haagaarai!

Avatar

Юм болгон чиний санасан шиг биш сэтгүүлчээ 2020-02-19 45.56.198.188

Монголд шууд л хүүхэддээ май гээд гаргаад өгдөг бэлэн 2 сая төгрөгтэй айл хэд билээ дээ. Албанаас авсан баримт дээрээ өөрийнхөө бодлоо оруулаад бичиж болно. Гэхдээ нөхцөл байдалтайгаа уялдаатай зүйл бич л дээ. Зарим оюутнууд Онгоцны буудалтай хажуу хот руугаа явахын тулд таксидаж явсан шүү дээ. Хэн ч гэсэн өвчин зовлонтой газар байхыг хүсэх вэ дээ. Нэгнээ битгий ингэж муухайгаар дайрч давшил. Янз бүрийн шалтгаантай хүмүүс бий.

Avatar

Юм болгон чиний санасан шиг биш сэтгүүлчээ 2020-02-19 45.56.198.188

Манай улс хилээ хаах үед Хятад дотор зөвхөн онгоц явж байсан. Хятад аль хэдийнэ автобус, метро, галт тэрэг гээд нийтийн тээврээ зогсоосон байсан. Эрсдэл маш өндөр болчихсон байсан. Тэнд сурч байгаа оюутнууд зарим нь халдвар өндөр тархсан үед гадуур олон дамжиж яваад халдвар авахвий гэж бодож, зарим нь мөнгөгүйгээсээ болж хугацаа алдсан зүйлүүд бий. Бодоод үз, Хятадын урд хэсэгт сурч байгаа оюутнууд онгоцоор нутагтаа очихын тулд дор хаяж 2 дамжиж очно. Зардал нь 1сая 800 мянга.

Avatar

Зочин 2020-02-19 103.14.38.134

Хятадаас юу сурдаг юм больж үз. Үндэсний баялаг болсон мөнгийг дэмий бүү үр. Монгол эрдэмтэд байхад тийшээ яах гэж их мөнгө зарцуулж явж байгаа юм бэ.

Avatar

Зочин 2020-02-19 192.82.75.12

Ene virusyn golomt hyatadad baisaar bh bolno, jildee hyatad ruu 50 say juulchid irdeg, edgeer juulchidaas tranzitaar Mongoloor maan damjin ayalj yavdag juulchid bdag tul zun ch gesen tranzityn amid virus teeverlegchdiid oruulmaargui bna

Avatar

Зочин 2020-02-19 64.119.17.25

Эцэг хүү ариун сүнс авралдаа авагтун

Avatar

Зочин 2020-02-19 202.9.46.128

Солонгост нэг сүмийн 10 гаран хүнийг авралдаа авсан байна лээ.

Avatar

Зочин 2020-02-19 99.203.78.11

Eh oronch saihan setgeleer bichsen bna. Bayarlalaa. Amjilt husie!

Avatar

Зочин 2020-02-19 66.181.161.77

Хэлсээр анхааруулсаар байтал одоо хүртэл хятадад хэсэж яваа тэр амиа бодсон ,увиагүй .шуналын дэв болсон тэр хүмүүсииг ард түмнииг аюултай нөхцөл байдалд оруулсан гэж шиитгэхэд болохгүй юм алга . Тэд одоо амин хувиинхаа ажлыг амжуулчихаад ,одоо болохоор намайг авраарай гэж орилж байгаа нь ямархуу хүмүүс дэлхии дахиныг аюулд оруулж буй аймшигт тахал дэлгэрсэн хятадаас ирэх гээд байгааг бодмоор . Энэ хүмүүсииг ирвэл нэр усыг нь зарлаж хүмүүст анхааруулбал таарна

Avatar

Иргэн 2020-02-19 59.153.87.164

Хүлээж авахгүй хил хаасан л бол хаасан 45-60 хоног чихээ бөглөөгүй нь лавтай. Улс тийм хүншгүй нөхдөд төмөр нүүрээ үзүүл! Юун үнэгүй авчирах манайхаас э/ з-ын чадвартай улс иргэдээ өөрийнх нь зардлаар хил хаахаас өмнө авсан. Одоо хамгийн ноцтой үе!!!

Avatar

Зочин 2020-02-19 117.111.25.137

Хэнэггүй биш нөгөө л амин хувиа бодсон араншин л тийш нь явуулж байгаа даа

Avatar

Зочин 2020-02-19 103.212.117.226

амьд үхдэлийн тахал

Avatar

БОДИТ БАЙДАЛ. 2020-02-19 202.21.108.56

УХАМСАРТ НАЙДАЖ БОЛОХГҮЙ, УХАМСАРГҮЙ 20% БАЙХАД Л БУСАД 80% ДАА ХАЛДААНА. ТИЙМЭЭС ЦАГААН САРЫГ АЛБАДЛАГА, ХҮЧЭЭР ЗОГСООХГҮЙ Л БОЛ НӨХӨЖ БАРАМГҮЙ ХОХИРОЛ УЧРАНА. ХЯТАД ЗОГСООЖ ЧАДАХ БОЛ МАНАЙХ ЧАДАХГҮЙ. МОНГОЛЧУУДЫН СУУРЬ ӨВЧЛӨЛ ЗАЛУУЖСАН. ХӨГШИД БОЛ ОЙЛГОМЖТОЙ. ХҮН ҮЛДЭХНҮҮ ҮГҮЙ ЮУ Л ГЭЖ ЯРИНА.

Avatar

Зочин 2020-02-19 66.181.176.143

Officeiin gadaa nus tseree hayaad bgaa huniig hen torgoh ve? Jijuurtee helehuu tseverlegchdee helehuu? Eniig oilgomjtoi bolgomoor bna. Tsagdaa nar ugaasaa zavgui bgaa bizde?

Avatar

Unshig 2020-02-19 202.21.107.71

Yahhin argagui unen shuu mongolchuudaa .

Avatar

.. 2020-02-19 64.119.25.182

ХҮН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ҮЕ БОЛООД БАЙНА. ДОР БҮРНЭЭ ЗААВАР ЗӨВӨЛГӨӨГ ЕСЧЛОН ДАГАЦГААЖ ЭВ НЭГДЭЛТЭЙ ТАЙВАН БАЙЦГААЯ.МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР ӨНДӨР ЗАЯАТ ХАЛУУН ЦУСТ ХАТУУ БИЕТ ЦӨС ИХТ ШИМТ ХООЛТ ЭРҮҮЛ САЛХИТАЙ МОНГОЛЧУУДААС МИНЬ ТЭР БУЗАР НЯН ЦААШАА ХОЛУУР ӨНГӨРНӨ ӨӨ."!!!, ГАДНЫ ЭЛДЭВ ДОНШУУРЧДИЙГ Л ОРУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ ӨВӨР ХООРОНДОО ЭВТЭЙ БАЙЖ ЭНЭ АЮУЛТ ТАХАЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙЖ МОНГОЛЧУУД ЯМАР АРД ТҮМЭН ГЭДГЭЭ ХАРУУЛЦГААЯ МОНГОЛЧУУД АА!

Avatar

Зочин 2020-02-19 146.115.163.21

Adguusaaa adguus ene duhuuniihun.

Avatar

Иргэн 2020-02-19 66.181.187.33

Халдвараас өөрийгөө болон бусдыг сэргийлж хамгаалах заалтууд биелүүлэхэд их хялбар юмаа манайхаан унтаж чадахгүй хэн байх вэ идэж чадахгүй хэн байх вэ хөдөлж чадахгүй хэн байх вэ угааж чадахгүй хэн байх вэ харин нус шүлсээ л ил задгай бүү хаяарай хүн бүр хичээгээрэйи

Avatar

Ариутгал хийх 2020-02-19 64.119.17.122

Нус цэр шүлс шээстэй бохир усаа гадаа гудамжны шороо руу цацчихдаг тэгээд тэр бохир дээгүүрээ бүгд алхаж байдаг л асуудалтай байна даа. Ойрноос урь орж цас мөс удахгүй хайлж эхлэх болтой . Халдвар тархаж аюул болох вий гэж айх юм. Гудамж нүхэн жорлон муу усны нүх зэргийг сайтар ариутгаж эхлэхгүй бол өвчин таохахвий дээ

Avatar

Zochin 2020-02-19 202.21.108.145

1 jil tsagaan saraa tebcheed dor doroo hicheeye humuus mine

Avatar

Зочин 2020-02-19 64.119.27.103

Энэ үйл явц зогсож, бүх юм эргээд хэвийн голдрилдоо орно, гэж олон хүн хүсэн хүлээж байгаа… Харин улам хахир харгис байдлаар ганиран чангарна. Өмнөх сарс, мэрс, тахианы, гахайны ханиадууд урьдчилсан дохио сануулгууд байсан. Хүний түүх үндсээрээ шинэчлэгдэх үйл явц эргэлт буцалтгүй эрчээ аваад эхэлсэн. Нөгөө улиг болтол яриад байсан, тэгээд дөжирч орхисон дэлхийн төгсгөл, сүйрэл гээд байгаа чинь л энэ шүү дээ. Одоо харин хуучин хэвэндээ орохыг хүлээх биш, цоо шинэ нөхцөл байдал болон шалгуур

Avatar

Зочин 2020-02-19 64.119.27.103

…шаардлагад зохицож, шинэ төсөл төлөвлөгөө, шинэ хараа зорилго, цоо шинэ эрс шийдвэртэй зоримог шийдэл үйлдэлтэйгээр шинээр амьдарч эхлэх ёстой. Үүний тулд эхлээд гэм нүгэл, хилэнц мунхаг аа хувь хүн бүр оюун санаа зүрхэн дотороосоо хайж илрүүлж, бас үндэстнээрээ нийтээрээ дадаж хэвшсэн гэм нүгэл мунхаг аа /архидалт, завхайрал, улс төрийн хийрхэл, мухар сүсэг шашны элдэв бузар зан үйлүүд, уул овоо тахих ёс, өнгө мөнгөний өрсөлдөөн, ёс суртахууны ялзрал, аархал сагсуурал…/ улайж гэмшинэ.

Avatar

Зочин 2020-02-19 64.119.27.103

ЭЗЭН Бурханы шударга шүүлт, агуу уур хилэнгийн эрин цаг нэгэнт эхэлсэн тул, нүгэлт чивэлт, харанхуй зүрхтэй болгон түүхээс арчигдана. Нэг ч нүгэлтэн нуугдаж хоцрох аргагүй.Тэр бол хутагт хувилгаан, бөө удган зайран бус, бас өнгө мөнгөөр тань ял зэмийг чинь хаацайлан нуудаг шүүгч хуульч, түшмэд ямбатан ч биш. Тиймээс чин сэтгэлээсээ үнэмшин, сүслэн энэ зааварыг даган мөрд.

Avatar

Зочин 2020-02-19 64.119.27.103

Хамгийн гол гаслан нь хүмүүн нь өөрийн дотоод хорон мууг ялан дийлэх чадвар үгүй. Тиймээс цорын гэнц Аврагч Бурхан Есүс Христийг дуудан, "Өчүүхэн намайг уучлан энэрээч. Алдаа зөрчил нүгэл хилэнцийг минь мартан ял зэм бүү тооцооч. Үр хойчийг минь ч авралдаа багтаагаач. Зүрх сэтгэлийг минь ариусгаач. Миний төлөө загалмай дээр тарчилсанаа, бүх төлөөсийг минь цусаараа үхлээрээ төлж барагдуулснаа санаач. Дорой нүгэлтэн гэдгээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Таны ариун авралд найдаж байна", гээрэй

Avatar

С.Мэндбаяр 2020-02-19 192.82.67.252

Настангууд өөрсдөө үр хүүхдүүдээ цагаан сараар ирсэниЙ хэрэггүй гэж уриалах хэрэгтэй. Хилийн гадна байгаа Монгол руу гаа орох хүсэлт гаргасан иргэдийг оруулахад эрсдэл үүснээ

0 0
Avatar

Зочин 2020-02-19 103.10.22.43

битгий мэдрэлт. ертөнцийн эзэн тус болохгүй ээ.

1 1
Avatar

Зочин 2020-02-19 202.126.89.136

Zurkh setgelee chi ooroo l ariysgana daa kkk

1 1
Avatar

Зочин 2020-02-19 103.212.118.132

Бүх зүйл төлөөс шаарддаг ертөнцөд бид амьдардаг шүү… Бүгд аз жаргал, сайхан амьдрал руу улайран зүтгэж байгаа. Түүнийгээ элдэв муу арга замаар олох нь ихэнхдээ. Тэгээд асар өндөр төлөөс, үйл лай хар толгойдоо хураадаг. Энэ төлөөсийг маань өмнөөс минь төлдөг Есүсээс өөр Бурханы тухай би огт сонсоогүй. Та сонссон уу?

Avatar

Зочин 2020-02-19 202.126.89.156

Төр төмөр нүүрээ харуулах үедээ харуулж байх нь аль ч үед байх ёстой шүү.Ардчилсан орон гээд нэг урсгалаар яваад байж болохгүй шүү

Avatar

Зочин 2020-02-19 66.181.161.54

Ингэж тайлбарлаад байхад зөрчөөд байвал хариуцлага тооцоод өөр юуч гэхэв дээ Нийгэмл хор хохирол учруулсан хоаиролыг төлүүлэх л үлдлээ дээ хэнэггүй гэдэг үг байэ болохгүй бас гаргах ёсгүй алдаа шүү короновирус хэнийг ч уучлахгүй амь настай чинь ч бас хайртай хүмүүсийн чинь амь нас шүү Хэнэггүй монголчууд анхаараарай Эрүүн дор зүүдэг маскаа зөв зүүгээрэй

Avatar

1234 2020-02-19 202.126.89.208

визийн зөрчилтэй

Avatar

1234 2020-02-19 202.126.89.208

өчнөөн олон жил урд харалчихсан, визийн хүмүүс хил дээр их бна ш дээ, олон жил ирээгүй байж, одоо ирж яах нь вэ

Avatar

erd 2020-02-19 59.153.87.60

mash zuv shuuu manaihan heneggui shuu bolgoomjtoi baitsgaaya

Avatar

Зочин 2020-02-19 192.82.70.128

Цагаан сар өнжиж байгаа ш дээ.

Avatar

дорж 2020-02-19 139.5.217.119

тэнд нь үлдээ ухамсаргүй тэнэг гарууд битгий ав хэлээд байхад яваад байгаа юм чинь хилээр битгий оруул

Avatar

Иргэн 2020-02-19 103.229.121.69

Настангууд маань цагаан сар өнжихийг илүү уриалмаар байна. Ах дүү үр хүүхдүүддээ урьдчилаад өөрсдөө хэлчихвэл хүн заавал очно гээд байхгүй байхаа. Настангууд минь одоо л та бүгдийн маань амьдралын ухаан хэрэг болох гээд байна шүү

Avatar

Зочин 2020-02-19 202.126.89.164

Uursduu ochihoo bolichih heregtei. Nastan ir gesen ch ochihgui bhad bolno shd. Ochsongui geed uhchihgui bailgui.

Avatar

Зочин 2020-02-19 202.55.188.91

Ухамсар ер нь биднийг аль ч үед аврах з****г юм. Даан ч бид ухамсраа гээгээд удаж байна. Хѳл толгойгоо олохоо байсан. Ухаан бол болж ѳгвѳл улам л илүү рүү тэмүүлэх арга хэрэгсэл юмуу даа. Харин бид улам улам илүү рүү тэмүүлж яваад орон гэрээ хийсгэхдээ тулж байна. Амьдралаа орвонгоор нь эргүүлж сууна. Бид ухамсраа түлхүүхэн шүтсэн бол ѳдийд эсгий гэрээсээ гараагүй байж болох ч ядаж ѳргүй суух боломжтой байсан байж мэдэх л юм. Короновирүсээр эхэлсэн эдийн засгийн хямрал монголчуудад том сургамж

Avatar

Зочин 2020-02-19 202.55.188.91

ѳгѳх болтугай. Бидний аль эрт алдсан ухамсрыг маань сэргээж авчрах болтугай. Бид асар хурдан 30 жилийн ѳмнѳх байдалдаа очиж, ямар байснаа нэг ухаарч, цаашаа яавал зохихоо хамтдаа эрэгцүүлэх сѳгѳѳтэй болох болтугай.

Avatar

Зочин 2020-02-19 122.201.22.115

БИ ЭНЭ ЗАСГИЙГ ҮНЭЛДЭГГҮЙ Ч ЭНЭ ӨВЧИНИЙ ТАЛААР ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВЖ БАЙГААД ТАЛАРХАХ ЗҮЙТЭЙ ГЭЖ БОДОЖ БН. ХАРИН ЭДИЙН ЗАСАГ ДААНЧИ ОЙЛГОХГҮЙ ХҮРЭЛЭЭ САЙДТАЙ ЮМАА ЭНЭ МИАТЫГ ХУРДАН ХУВЬЧИЛ АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨ МӨН ГАДААДЫН ХЯМД ХҮҮТЭЙ БАНКИЙГ ОРЖ ИРЭХ БОЛОМЖИЙГ ХАНГА !!!! ЖИЛД 2 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ МАНАЙХ ХОЙД СОЛОНГОС 2 ООС ӨӨР БҮХ ГАЗАР БАЙДАГИЙНШДЭЭ МӨН ТЭР КАЗИНО ГАДААД ХҮНД ҮЙЛЧИЛЖ БОЛОХООР ЗОХИЦУУЛААД ХУРДАН НЭЭ ВАЛЮТ ИХ ГАРДАГ МАНАЙХ ШИГ ОРОН НЭН ЯАРАЛТАЙ ЭНЭ

Avatar

Зочин 2020-02-19 43.228.131.45

Одоо маш их зардалтай байхаа?? хичнээн их гуйсан анхааруулсан биздээ?? Монгол улс бол гайхамшигтай, өөр хаана ч байхгүй даанч гоё улсорон бөгөөөд жинхэнэ Монголчууд нь эх орон мал аж ахуйдаа хайртай.

Avatar

Зочин 2020-02-19 202.21.108.56

Одоо авчирах талаар саналтгүй. Хөл хорисон, хөдөлгөөн хаасан хотын гудамуудаар хэдэн хүүхнийг гэр гэрээс нь авах гээл явж байдаг гадаадын этгээд байхуу, явуулж байдаг улс байхуу.

Avatar

ВИРУС 2020-02-19 122.201.22.115

НУС ЦЭР ШҮЛСЭЭ ХАЯАД БАЙВАЛ ТЭР НЬ ХАТААД ТООС БОЛООД ӨӨР ХҮН АМЬСГАЛААД ТУСААД Л БАЙНА.БАЛИАР ШИЖГИЙН ПИСДАКУУД ГАААХХХХХ ГЭЭЛ ХАЯНА ХҮНД ГАЙ БОЛХООР ҮХЭЖ ДАЛД ОРООО

Avatar

зочин 2020-02-19 202.126.89.110

Хэлсээр байтал ирээгүй байж одоо гэнэт ухаан орлоо гэж үү, бүхэл бүтэн үндэстний аюулгүй бѳйдал яригдаж байгаа ѳнѳѳ үед арай л дэндүү харицлаггүй байна. Хүн бүр дор бүрнээ ѳѳрийн харицлага ёс суртахуунтай байж энэ муухай ѳвчнийг давна. Тэхээр тэр хүмүүст харицлага тооцох ёстой.

Avatar

Зочин 2020-02-19 122.201.19.99

Uneheer unen shuu. bid bas chiheeh hergetei. odoo hyatadaas irgediig avchrah hereggyi. heleed sanuulaad baihad irehgyi baisan uils uuruu uursdiiguu daag.

Avatar

иргэн 2020-02-19 122.201.22.170

Манайд чинь грипп тараад халдварлаад л байдаг шүү дээ. Коронавирус монголд халдахгүй гэсэн юмгүй. Манайхан чинь архи таарвал хүртчихдэг, тамхи бол нилээд өргөн хэрэглээтэй тэр нь манай наймаачдыг хамгаалж байгаа даа.
Аргал ганга арц олдвол утаж байхгүй юу даа юу ч гэсэн. Элдэв хоол идэж байснаас хиам дээр дээ. Хиаманд нян эсэргүүцэх халуун ногоо элдэв юм байдаг гэсэн.

Avatar

Зочин 2020-02-19 66.181.179.21

орос тролл дуугай бай

Avatar

citizen 2020-02-19 202.131.247.254

hudlaa baatar tsarailsan yumnuud ih bainaa yhsenees ni aidag yum ch gej baih shig Ger byl ni ovdood ehelbel yaj gonshignoh boldoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж