Токиогийн марафон цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Токиогийн марафон цуцлагдлаа

Токиогийн марафон цуцлагдлаа

Дэлхийн томоохон марафонуудын нэг Токиогийн марафон ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан ч шинэ коронавирусийн тархалтын улмаас цуцлагдлаа. Тус марафоныг зохион байгуулагчдын зүгээс өчигдөр/2020.02.19/ мэдэгдэхдээ “ Токио хотод коронавирусийн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн тул бидний зүгээс марафоныг хойшлуулж байгаагаа зарлаж байна” хэмээжээ.

Өнгөрсөн жилийн Токиогийн олон улсын марафонд 37 мянган хүн оролцжээ. Мөн зохион байгуулагчдын хэлж буйгаар оролцохоор бүртгүүлсэн тамирчдын мандатын мөнгийг буцаан олгохгүй бөгөөд 2021 онд зохион байгуулагдах Токиогийн марафонд шууд оролцуулах гэнэ.

Ойрын үед Азид зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан хэд хэдэн олон улсын спортын арга хэмжээнүүд цуцлагдаад байна. Үүний дотор дөрөвдүгээр сарын 19-нд зохион байгуулагдах байсан Формула-1 уралдааны Хятадын Их дуулга мөн Хонг Конг, Сингапурт зохион байгуулагдах регбигийн Singapore Sevens тэмцээн багтаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж