Сургуулиа дэлбэлэхээр төлөвлөж байсан өсвөр насны хоёр хүүг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Сургуулиа дэлбэлэхээр төлөвлөж байсан өсвөр насны хоёр хүүг баривчилжээ

Сургуулиа дэлбэлэхээр төлөвлөж байсан өсвөр насны хоёр хүүг баривчилжээ

АНУ-ын Колорадо дахь Колумбине ахлах сургуульд 1999 онд гарсан хэргийг дуурайн өсвөр насны хоёр хүү сургуульдаа ижил гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж байсныг цагдаа нар олж мэдэн баривчилжээ.

Сэжигтнүүд Керчь дэх хоёр сургуулийг онилсон байсан бөгөөд цахим орчноос тэсрэх бөмбөг хийх түүхий эд захиалан авч, гэртээ тэсрэх бөмбөг үйлдвэрлэн, заримыг нь гэрийн тэжээвэр амьтан дээрээ туршаад амжсан байжээ.

Баривчлагдсан хоёр сэжигтний нэг нь Росляковыг биширдэг нео-Нацист цахим бүлэглэлд элссэн байсан аж. Мөн тэд "Death groups"  хэмээх хүүхдүүдийг сургуулийн эсрэг гэмт хэрэгт турхирдаг цахим бүлэглэлийн админ гэнэ. Тэд халдлагаа хийхээр тэсрэх бөмбөг хийснээс гадна түүнийгээ хаана байрлуулах вэ гэдгээ төлөвлөн онилсон хоёр сургуулийнхаа зохион байгуулалтыг олж авсан байжээ.

Сэжигтнүүдийн ангийн хүүхдүүдийн хэлснээр тэд төлөвлөгөөнийхөө тухай нээлттэй ярьдаг, Росляковыг даган дуурайдаг, хүмүүсийг үзэн яддаг байсан гэнэ.

2018 оны аравдугаар сард Керчийн политехник коллежид Владислав Росляков гэгч хүү галт зэвсгээр 20 хүн хөнөөж, олон арван сурагч, багш нарыг шархдуулсан аймшигт хэрэг гарч байсан билээ. Росляков эхлээд сургуульд бөмбөг тавьж, дараа нь гал нээж хүмүүсийг хөнөөснийхөө дараа амиа егүүтгэсэн болон хар өмд цагаан футболк өмссөн нь 1999 оны хэргийг үйлдсэн Эрик Харрис, Дилан Клеболд нарыг дуурайсан хэрэг байв.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
141
ХахаХаха
31
ЗөвЗөв
30
ТэнэглэлТэнэглэл
30
БурууБуруу
22
ХарамсалтайХарамсалтай
18
ГайхмаарГайхмаар
15
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж