Израйлийн Ерөнхий сайдыг авлига, залилангийн хэргээр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Израйлийн Ерөнхий сайдыг авлига, залилангийн хэргээр шүүнэ

Израйлийн Ерөнхий сайдыг авлига, залилангийн хэргээр шүүнэ

Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг шүүх хурал ирэх гуравдугаар сарын 17-нд буюу парламентын сонгуулийн дараа товлосныг Хууль зүйн яамнаас мэдээлжээ.

Биньямин Нетаньяху нь авлигын нэг, залилангийн гурав, авлигын мөрдөн шалгах үйл явцтай холбоотойгоор итгэл эвдсэн гэх хэргээр шүүгдэх аж. Йерусалим хотын Дүүргийн шүүхэд болох шүүх хуралд Беньямин Нетаньяху биечлэн оролцохыг шаарджээ.

Өдгөө 70 настай Биньямин Нетаньяху өөрийг нь буруутгасан бүх хэргийг үгүйсгэж, засгийн эрх булаах оролдлого, хэвлэлээр зодсон шулмын ан гэх мэтчилэн мэдэгджээ. Израйлийн хуулиар шүүхээс буруутайг нь тогтоох хүртэл тэрбээр албан тушаалаасаа огцрохгүй байж болдог аж.

Биньямин Нетаньяху нь шүүхээр ял хэлэлцүүлсэн Израйлийн анхны Ерөнхий сайд болно. Түүний тэргүүлсэн нам дараалсан хоёр сонгуульд ялалт байгуулснаар сүүлийн 14 жил Израйлийн Ерөнхий сайдаар ажиллаж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж