Алга болоод удсан хөлөг Ирландын эрэг дээр гарч иржээ | News.MN

Алга болоод удсан хөлөг Ирландын эрэг дээр гарч иржээ

Алга болоод удсан хөлөг Ирландын эрэг дээр гарч иржээ

Алга болоод удсан хөлөг Ирландын эрэг дээр гарч иржээ

Алга болоод удсан эзэнгүй ачааны хөлөг онгоц хоёрдугаар сарын 15, 16-нд болсон далайн шуурганы дараа Ирландын Коунтри Корк эргийн Балликоттон загасчны тосгоны ойролцоо эрэг дээр гарч иржээ.

Тус хөлгийг 2018 оны есдүгээр сард ашиглах боломжгүй болсноор багийнхныг нь аврах ажиллагаагаар нүүлгэн шилжүүлж, хөлгийг эзэнгүй орхисон гэнэ.

Хөлгийн нэрийг MV Alta гэдэг бөгөөд 77 метр өндөр. Алта хөлөг эзэнгүй орхигдсоноосоо хойш нэг ч хүнгүй эзгүй Атлантын далайг хөндлөн гулд туулсаар ийнхүү Ирландад ирсэн нь саяд нэг тохиолдох үйл явдал хэмээн нутгийн нэгэн далайчин хэлжээ.

Алта хөлөг 1976 онд бүтээгджээ. 2018 онд хөлгийн багийнхан Грекээс Хаити орохоор хөвж явахад засвар авахааргүй эвдэрсэн юм байна. АНУ-ын эргийн харуул хөлгийн багийн 10 гишүүнийг Бермудаас зүүн урд зүгт 2220 км-т хөвж явахад нь аварчээ.

Эзэнгүй орхигдсон хөлөг Гуяана, Өмнөд Америкийн ойролцоо харагдаж байгаад алга болсон юм байна. Алга болсноос жилийн дараа буюу 2019 оны наймдугаар сард HMS Protector хөлөг түүнийг Атлантын далайд олж харсан гэнэ.

Үнэхээр эзэнгүй хөлөг өөрөө хөвсөөр Африкын эргийг тойрч Испаныг өнгөрөөд, Английн эргээр дайраад Ирландад ирсэн нь саяд нэг тохиолдом хачирхалтай үйл явдал аж.

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-19 202.9.40.122

Mongol aduu shig l bhgui yu 🙂

Avatar

Зочин 2020-02-19 202.21.127.183

Одоо бол шууд төмрийн хаягдалд өндөр үнэээр зарна даа

Avatar

Зочин 2020-02-19 66.181.161.20

Сүнстэй хөлөг байхаа 😆

Avatar

хаха 2020-02-19 202.170.80.25

77метр урт байхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж