Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 халдварын тархалтаас сэргийлэх үүднээс ОХУ-ын эрх баригчид Хятадын иргэдийг эх орон руугаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.
Хилийн хориг маргаашнаас /2020.02.20/ эхлэн хэрэгжих бөгөөд хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Тус улс өмнө нь Хятад болон Монгол улстай залгадаг хилийн боомтуудаар Хятадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. Харин энэ удаагийн хориг хэрэгжсэнээр агаарын тээврээр ОХУ-д зорчиж ирэх Хятадын иргэдийг ч мөн нэвтрүүлэхгүй болж байгаа юм. Гэхдээ Оросын нисэх буудлаар дамжин өнгөрөх аялалд уг хориг үйлчлэхгүй гэнэ.
Эх сурвалж: Euronews.com
Холбоотой мэдээ