Шүүхээр үйлчлүүлэгчдийн халууныг хэмжиж, маск зүүх шаардлага тавьж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Шүүхээр үйлчлүүлэгчдийн халууныг хэмжиж, маск зүүх шаардлага тавьж байна

Шүүхээр үйлчлүүлэгчдийн халууныг хэмжиж, маск зүүх шаардлага тавьж байна

“Шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлж бүх шатны шүүхийн байранд “Гар ариутгах булан” тохижуулжээ.  “Гар ариутгах булан”-нд гар ариутгагч, ариутгах нэг удаагийн хэрэгсэл, Шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж тавьсан байна.

Мөн шүүхээр үйлчлүүлэгчдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, маск зүүх шаардлага тавьж байгаа юм. Шаардлагатай тохиолдолд шүүхийн тамгын газраас үйлчлүүлэгчдээ маскаар хангаж буй аж.

Шүүхийн байр, шүүх хуралдааны танхимыг ариутгалын зөөврийн гэрэл (зөөврийн кварц)-ээр ариутгадаг болжээ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж