МҮОХ: Ерөнхийлөгчийн сонгууль хойшлогдлоо | News.MN

МҮОХ: Ерөнхийлөгчийн сонгууль хойшлогдлоо

МҮОХ: Ерөнхийлөгчийн сонгууль хойшлогдлоо

МҮОХ: Ерөнхийлөгчийн сонгууль хойшлогдлоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр /2020.02.19/ шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал /хэсэгчилсэн/-ын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сунгалаа.

Дээрх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөж байсан Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал цуцлагдаж, хугацааг хойшлуулах болжээ. Тус хурлын товыг МҮОХ-ны дүрмийн дагуу Гишүүдийн саналыг үндэслэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хурлаар хэлэлцэж зарлах юм байна.

Ингэхдээ МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлаар явагдах МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгуулийн тухай мэдээллийг МҮОХ-ны Хараат бус сонгуулийн комиссоос мэдэгдэх болжээ.

Сонирхуулахад, МҮОХ-ны ерөнхийлөгчид тус хорооны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монголын волейболлын холбооны гишүүн Ц.Бат-Энх нар өрсөлдөж байгаа гэх албан бус мэдээлэл бий.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-19 72.196.192.250

Tyvshinbayr jvdo barilddag l hvn. Ts.Bat – Enh ni Simba Bat-Enh bish shvvdee! Tsegmidiin Bat/-Enh. Ter bol chadah hvnshvv, sportiin udirdlaga menejmentiig meddeg hvn.

Avatar

Хэнчбиш 2020-02-19 98.244.106.112

Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн бол барилдаан биш шүү дээ Тухайн ажлын шаардлагыг хангах гэж нэг юм байх ёстой болов уу?

Avatar

Дорж 2020-02-19 103.29.144.170

Мөнгөө багтааж ядсан баячууд болох Ба түшиг,Бат-Энх нарыг төр олон нийтийн байгууллагаас холдуулах хэрэгтэй.Зүгээр л хулгай луйвраар цуглуулсан хөрөнгөө өнгөрүүлж яваг

Avatar

Зочин 2020-02-19 202.170.68.38

Юун Баттүшиг, Бат-Энх вэ… Энэ 2 яаж Түвшинбаяртай өрсөлдөх вэ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж