АНУ-ын засаг захиргаанаас Мягмар гаригт /2020.02.18/ Хятадын гол таван мэдээллийн агентлагийг тагнуулын байгууллага хэмээн зарлаж, үйл ажиллагааг нь хязгаарлах шийдвэрийг танилцууллаа.
Хятадын “Синьхуа” (Xinhua) мэдээллийн агентлаг, “China Global” телевиз, “China Radio International” радио, “China Daily” корпораци, “Hai Tian Development” зэрэг компанийг тагнуулын үйл ажиллагаа явуулдаг хэмээн АНУ-ын төрийн департментаас мэдээлжээ. Ингэснээр эдгээр компанийн үйл ажиллагааг АНУ-ын төрийн департментаас хянаж, эд хөрөнгө, ажилчдыг нь бүртгэн авах аж. Одоогоор Хятадын талаас хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Өмнө нь АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эстер Бямба гаригт Мюнхен хотноо олон улсын аюулгүй байдлын хуралд хэлсэн үгэндээ Хятадын заналхийлэл нэмэгдэж байгааг анхааруулсан аж. Түүнчлэн АНУ болон Хятадын хооронд өнгөрсөн нэгдүгээр сард худалдааны зөрчлийг зогсоох хэлэлцээрийн нэгдүгээр шатыг баталсан юм. Дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд гаалийн татварыг нэмэгдүүлэх замаар худалдааны зөрчил жил орчмын хугацаанд үргэлжилсэн.
Эх сурвалж: The Hill, The Bloomberg
Холбоотой мэдээ