Covid-19: Говьсүмбэрийн сэжигтэй тохиолдол үгүйсгэгдлээ | News.MN

Covid-19: Говьсүмбэрийн сэжигтэй тохиолдол үгүйсгэгдлээ

Covid-19: Говьсүмбэрийн сэжигтэй тохиолдол үгүйсгэгдлээ

Коронавирус буюу covid-19-ийн халдварын сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэн тусгаарлагдаад байсан бөгөөд бүх сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ. ЭМЯ-наас covid-19-ын асуудлаар өнөөдөр /2020.2.19/ мэдээлэл хийхдээ энэ талаар мэдээлсэн юм.

АЗИЙН 12 ОРОНД БҮТГЭГДСЭН

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн байдлаар covid-19-ийн халдвар эрчтэй тархаж байна. Тэр дундаа Азийн 12 оронд  бидний хамгийн их зорчдог Япон, Сингапур, Тайванд өвчлөл эрчимтэй явагдаж байна. Азийн 48 оны 12-т нь covid-19-ийн өвчлөл бүртгэгдээд байна. Энэ хүнд үед Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар маань Ухань хотын эмч нарт нэг өдрийн цалингаа хандивлахаар болсон. Өнөөдөр ууган хүнсний үйлдвэрүүд халдварын эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлж 1178 ажилтныхаа нэг өдрийн цалин болох 39 сая төгрөгийн хандив өгч, цаашид хандив өргөхийг уриллаа” гэлээ.

137 ХҮН НАС БАРСАН

ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “2020 оны хоёрдугаар сарын 19-ний 10.00 цагийн байдлаар нийт 75182 тохиолдол бүртгэгдэж, шинээр 1851 тохиолдол, 2009 нас баралт бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 137 хүн халдварын улмаас нас барсан байна. БНХАУ-аас гадна дэлхийн 25 улсад 900 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Филиппин, Япон, Францад гурван хүн нас баралт бүртгэгдлээ.  Мөн БНХАУ-д 3019 эмнэлгийн ажилтанд халдварын сэжигтэй тохиолдол илэрч,  1716 нь  лабораториор баталгаажсан байна.   14.6 хувь нь маш хүнд байна. Эмчилгээгээр 80 гаруй аргыг туршиж байна” гэлээ.

ОНОШЛУУР 100 ХУВЬ НАЙДВАРТАЙ

ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторийн эрхлэгч Б.Дармаа “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори нь амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай, мэргэжлийн боловсон хүчин ч хангалттай байдаг. ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори ДЭМБ-ын сүлжээ лабораторийн хувьд Японы Халдварт өвчин судлалын төвийн лавлагаа лабораториос оношлуур хүлээн авч, шинжилгээ хийж байна. Манай орон Ази тивдээ хамгийн түрүүнд оношлуур хүлээж авсан орон. Оношлуурыг 100 хувь найдвартай гэж үзэж байгаа. Энэ оношлуурыг ДЭМБ-ын лавлагаа таван лабораторийн нэг болох Токиогийн лавлагаа лабораториос хүлээн авч, шинжилгээний дүнгээ Япон руу илгээн баталгаажуулж байгаа. ХӨСҮТ-ийн лаборатори Токиогийнхтой яг адил тоног төхөөрөмж, урвалж, оношлуур хэрэглэж байгаа” гэсэн юм.

ОДООГООР ТУСГААРЛАГДСАН ХҮН БАЙХГҮЙ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.2.17-нд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэн тусгаарлагдсан. Сэжигтэй тохиолдлуудын хариу сөрөг буюу вирус илрээгүй. Одоогоор covid-19-ийн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан хүн алга” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

OJ 2020-02-19 166.216.158.174

Are corona virus 🦠 tests accurate?

Avatar

Б 2020-02-19 139.5.216.12

TV9 2 сарын 18 ны гадаад Мэдээгээр ГАНТУЛГА гуай Монголын засгийн газар өвчнийг нуун дарагдуулж байна. Японоос трсэн оношлуур хуурамч Монгол эмч нар өвчнийг оношлож ччадахгүй учир Монголд чөтгөр шулмын мэдэх аюултай байдал үүслээ гэж мэдээллээ. Олон нийтийн TV шүү дээ хэнд итгэх вэ.

Avatar

Б 2020-02-19 139.5.216.12

TV9 2 сарын 18 ны гадаад Мэдээгээр ГАНТУЛГА гуай Монголын засгийн газар өвчнийг нуун дарагдуулж байна. Японоос трсэн оношлуур хуурамч Монгол эмч нар өвчнийг оношлож ччадахгүй учир Монголд чөтгөр шулмын мэдэх аюултай байдал үүслээ гэж мэдээллээ. Олон нийтийн TV шүү дээ хэнд итгэх вэ.

Avatar

Oogii 2020-02-19 202.126.89.145

Za estoi medkue bnaa surug surug garlaa gexiin 7s 8 n udaa shinjilgee avaad l bdag busad ornuud.Itgexed xetsuu l ymdaa.

Avatar

Зочин 2020-02-19 192.82.67.127

Мэдээлэл өгч байгаа эмэгтэй хэлж ярьж буй үгээ цэгнэж ярьж байх хэрэгтэй шүү.Нэлээд хэдэн хоногийн үед Монгол улс орших уу!эс орших уу! гээд хэлэхэд хүн айдаг л юм байна лээ.Дараа нь зурагтаар япон аялагч Төмөрбаатар ах миний бодож байснийг ярьж байсан.Япон улс хүн ардаа айлгах ярилцлага хийдэггүй япон хүн бие биедээ туслах гэнэтийн аюул болоход хувь хүн хаана байх гээд бүр багаасаа эзэмшсэн байдаг .Японы ард түмэн гал ус газар хөдлөлт гээд гамшигийн үед бага хохирол гаргадаг нь суурь хүмүүжил .

Avatar

Зочин 2020-02-19 66.181.178.177

Нохойныхоо баасыг уутанд хийж хогийн саванд хаяхыг шаардах хэрэгтэй байга. Газар гэсэхээр цартахал болохвий. Гэр хороолынхон нус цэр шүлс шээстэй бохир усаа гадаа гаргаад цацчихдаг. Тэрэн дээгүрээ бүгд явна. Заваарч өгөх юмаа. Гудамж хашаа жорлон муу усны нүхийг даруй ариутгахгүй бол ч мэдэхгүй ээ. Цар тахал болохвий гэж айж байна н

Avatar

Зочин 2020-02-19 202.179.24.116

Элбэгдоржийн хүү зайлаа.

Avatar

Зочин 2020-02-19 103.11.193.170

Элбэгдоржийн Эрдэнэ … гэсэн нийтлэл дээр сэтгэглээ бичмээр бна.
ААВ НЬ УЛСЫГ ХӨМӨРСӨН ОДОО ХҮҮ НЬ САМРАХ САНААТАЙ БНА. ЯАСАН ИЧИХ БУЛЧИРХААГҮЙ ШААРУУД ВЭ

Avatar

Зочин 2020-02-19 180.149.93.14

БАС ЯАЖ СУДАН ЯВСАН, ЯМАРХУУ БАЙСНЫГ НЬ ХАМТ ЯВСАН ХҮМҮҮСЭЭС НЬ АСУУГААРАЙ, ХЭЛЭЭД ӨГНӨ. ОЛОН ЮМ ХУЦАЖ ЯВАХААР ТЭР ЭЦГИЙГЭЭ ОЛЖ ИР Л ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2020-02-19 117.111.19.236

Ашгүй дээ ер нь түгшүүртэй л бна шүү

Avatar

Уншигч 2020-02-19 59.153.85.95

О.Ариунтуяагийн яриа ойлгомжгүй байдаг. Нэг өгүүлбэрт 2,3 утга илэрхийлэх үгнүүд цувуулаад хэлчих юм. Өөрөө энийгээ мэдэж сайжруулвал их сайн байна. Мэдээж хэвлэлийн хурал байнга хийгдээд хэцүү байдаг л байх. Гэхдээ хичээж зөв ойлгомжтой мэдээлэл өгөх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-02-19 64.119.20.158

Гарчигийнх нь байж байгаа царайг ээ!!! Одооны сэтгүүлчид гэж өрөвдмөөр юмнууд болж дээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж