Хандивын 61.5 сая төгрөгийг БНХАУ-ын ЭСЯ-нд хүлээлгэж өглөө

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Хандивын 61.5 сая төгрөгийг БНХАУ-ын ЭСЯ-нд хүлээлгэж өглөө

2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Хятад-Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн хандивт цугларсан 61.5 сая төгрөгийг БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа боллоо. Хандив гардуулах ёслолд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ли Янжүнь, Сунг Шуэжүнь мөн Сангийн гүйцэтгэх зөвлөлийн төлөөлөгч Ванг Шиужи болон сангийн нарийн бичгийн дарга Фэнь Дөхунг оролцов.

Зөвлөх Сунг Шуэжүнь нь коронавирус өвчнөөс хамгаалахад идэвхтэй дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын үйл ажиллагааг эхлүүлсэнд сангийн хамт олонд талархал илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ "Коронавирустай тэмцэж Монгол улсын бүх салбар санаа зовж, Хятад улсад гүн эмгэнэл илэрхийлсэн. Энэ нь Монгол хүний сайхан сэтгэл, Хятад Монгол хоёр улсын найрамдалт харилцааг бүрэн илэрхийлж байна. Дунд сургуулийн сурагчид, тэтгэвэрт гарсан ажилчид, Хятадад сурч байсан эрдэмтэн судлаачид, ЖДҮ эрхлэгчид болон бусад сайн дурынхан хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байдлаас харахад тус сангийн нийгэм хөгжил, соёлын солилцоо руу чиглэсэн үйл ажиллагаа нь Хятад Монгол хоёр улсын найрамдалт харилцааг сурталчлан таниулахад маш их хувь нэмэр оруулсан нь батлагдаж байна.

Хятад улсад байгаа ард иргэддээ тусалж, энэхүү аюулт вирустай хамтдаа тэмцэхийн тулд хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн вичат групп, Фэйсбүүк хуудас болон бусад хэвлэл мэдээллээр дамжуулан, сангийн гишүүн байгууллагуудыг уриалж, хандивын аяныг эхлүүлснээр өнөөдрийг хүртэл сангийн хандивыг дансаар болон вичатаар хүлээн авсаар байна.

Бидэнтэй маш олон сайхан сэтгэлт Монголын ард түмэн холбогдож, өөрсдийн сайхан сэтгэлээ илэрхийлсээр байна. 2-р сарын 16-ны өдрийн байдлаар, Монгол улсын ЕБС-ийн сурагчид, Монгол улсын ААН байгууллага, Хятад улсад суралцаж буй гадаад оюутнууд, Хятадын хөрөнгө оруулалттай ААН байгууллагын төлөөлөл болох нийт 79 хувь хүн, албан байгууллагаас 61.5 сая төгрөг цугларч Сангийн данснаас БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны данс руу шилжүүллээ.

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан нь Банк оф Чайна Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас санаачлан, Хятад Монголын ААН байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэн 2013 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Уг сангийн зорилго нь Хятад Монгол хоёр орны хоорондын соёл боловсрол, хүн ардын аж амьдралд тустай үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг ба байгуулагдсан цагаасаа хойш нийт 120 гаруй удаагийн арга хэмжээ зохион байгуулж 5600 гаруй оюутан, сурагч болон айл өрхүүдэд шууд тусламж үзүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж