Эрлин Холанд ПСЖ-г булшилж, Атлетико Мадрид Ливерпулийн учрыг олов

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Эрлин Холанд ПСЖ-г булшилж, Атлетико Мадрид Ливерпулийн учрыг олов

Эрлин Холанд ПСЖ-г булшилж, Атлетико Мадрид Ливерпулийн учрыг олов

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолт өчигдөр/2020.02.18/ эхэллээ. Хасагдах шатны эхний хоёр тоглолтод Атлетико Мадрид-Ливерпуль болон Бориуссиа Дортмунд-Парис Сен-Жермен гэсэн багууд учраа таарсан.

  • Атлетико Мадрид-Ливерпуль

Испанийн Атлетико Мадрид баг өөрсдийн Ванда Метрополитано цэнгэлдэхдээ өнгөрсөн жилийн УЕФА Аваргуудын лиг аварга Английн Ливерпуль багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхнээс аваргын цомыг хамгаалагч Ливерпуль илүүрхэж, 73 хувьтай бөмбөг эзэмшин хаалга руу нийт найман цохилт хийсэн боловч нэг нь ч хаалгаа онож чадаагүй юм. Харин нөгөө Атлетико Мадрид баг 27 хувьтай бөмбөг эзэмшиж байсан ч хаалга руу нийт долоон цохилт хийн хоёр нь хаалгаа оносон байна. Тэр тусмаа тоглолт эхлээд удаагүй дөнгөж дөрөвдэх минутанд Испани хагас хамгаалагч Саул Нигуез гоол оруулж Атлетико Мадрид баг тоглолтын эхэнд олж авсан тэргүүллээ бүтэн 90 минут хадгалж, Английн Премьер лигт нэг ч хожигдолгүй байгаа Ливерпулийг буулгаж авлаа. Хариу тоглолтод гуравдугаар сарын 12-ны өдөр Английн Ливерпуль хотын Энфилд цэнгэлдэхэд явагдана.

  • Бориуссиа Дортмунд- Парис Сен-Жермен

Германы Бориуссиа Дортмунд баг өөрсдийн Сигнал Идуна Парк цэнгэлдэхдээ Францын аваргууд болох Парис Сен-Жермен багийг хүлээн авч тоглолоо. Неймар болон Килиан Мбаппе гэсэн Европын шилдэг довтлогчдын эсрэг Эрлин Холанд болон Жейдон Санчо гэсэн залуу довтлогчдын тулаан болсон гэж хэлж болно. Хоёр баг бүтэн 90 минутын эн тэнцүүхэн, ширүүн өрсөлдөөнийг үзүүлж байлаа. Тоглолтын эхний гоолыг хоёрдугаар үеийн 69 дэх минутанд саяхан өвлийн солилцоо наймааны цонхоор Австрийн Салзбургээс ирсэн Эрлин Холанд оруулсан юм. Харин үүнээс удалгүй ПСЖ багийн Бразил довтлогч Неймар 75 дах минутанд тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн боловч 77 дах минутанд дахин Эрлин Холанд гоолдож 2-1 харьцаатай Германы Бориуссиа Дортмунд ялалт байгуулсан. Хариу тоглолтод гуравдугаар сарын 12-ны өдөр Парис хотын Парк де Принцес цэнгэлдэхэд явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж