Өмнөд Солонгос: Нэг сүмд явдаг 10 хүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос: Нэг сүмд явдаг 10 хүн халдвар авчээ

Өмнөд Солонгос: Нэг сүмд явдаг 10 хүн халдвар авчээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 24 цагийн дотор 1751-ээр нэмэгдэж 75,199 болж, нас барагсдын тоо 136-аар нэмэгдэж 2,009 болсон байна. Харин эдгэсэн хүний тоо 14,517 болж нэмэгджээ. Өмнөх өдөр нь 1,807 шинэ халдвар бүртгэгдэж, 93 өвчтөн нас барсан юм.

Хятадын эх газраас бусад улс орнуудад халдвар авсан хүний тоо өнөөдрийн /2020.02.19/ байдлаар 920 байгаа ба Өмнөд Солонгост нэг шөнийн дотор халдвар авсан хүний тоо 15-аар нэмэгдэж, тус улсад нийт халдвар авсан хүний тоо 46 болжээ.

БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн (KCDC) мэдээлснээр 10 тохиолдол нь Сөүлээс зүүн өмнө зүгт 300 км-ийн зайд байдаг Дэгү хотод бүртгэгдсэн байна. Эдгээр хүмүүс нь мягмар гаригт /2020.02.18/ халдвартай гэж тогтоогдсон 61 настай эмэгтэйтэй харьцсан  буюу хамт сүмийн цуглаанд явж байсан хүмүүс гэнэ.

Тус улсад халдварын сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэгдэж тусгаарлагдсан хүний тоо 1,030 байгаа ба нэгдүгээр сарын 3-наас хойш 10,411 хүнийг шинжилгээнд хамруулсан байна.

Мөн Японы Ёкохама хотын боомт дээр хөл хорионд байгаа “Diamond Princess” аяллын хөлөг дээр тогтоосон 14 хоногийн хөл хорионы дэглэм өнөөдөр дуусч байгаа ба одоо хөлөг дээр байгаа 3,000 орчим хүнийг хамгийн багадаа гурван өдрийн хугацаанд хөлгөөс буулгахаар төлөвлөсөн байна.

Эхний ээлжинд Covid-19 вирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан 500 өндөр настныг түрүүлж хөлгөөс буулгах аж. Одоогийн байдлаар тус хөлгөөс 542 хүн шинэ коронавирусийн халдвартай нь тогтоогдоод байгаа билээ. Үүнтэй нийлээд Японд нийт 610 коронавирусийн халдвар бүртгэгдээд байна.

Эх сурвалж: BBC, SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж