Цасан болон шороон шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Цасан болон шороон шуурга шуурна

Өнөөдөр Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний хэм Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын сав газраар шөнөдөө 27-32, өдөртөө 13-18, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын саваар шөнөдөө 21-26, өдөртөө 8-13, Говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Харин бусад нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 4-9 градус хүрч ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж