Ойгон нуурт хорогдсон үхрийн сэг зэмийг цэвэрлэв

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Ойгон нуурт хорогдсон үхрийн сэг зэмийг цэвэрлэв

Ойгон нуурт хорогдсон үхрийн сэг зэмийг цэвэрлэв

Завхан аймгийн Түдэвтэй  сумын Ойгон багийн Ойгон нуурт өнгөрсөн арванэгдүгээр сард живсэн үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажлыг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын иргэдтэй хамтран зохион байгууллаа.

Тодруулбал, Түдэвтэй сумын нутгаар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд болсон цасан шуурганы үеэр Ойгон нуурын цөс цөмрөн 10 өрхийн 143 үхэр унаж  хорогдсон. Үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Тэгвэл энэ сарын 10-16-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан  “Ажлын хэсэг”  нуурын 40-85 см мөсийг зүсэж, 97 цооног гарган 104 үхрийн сэг зэмийг  20 автомашин багаж хэрэгслийн тусламжтайгаар гаргаж, цэвэрлэлээ.

Үхрийн сэг зэмийг  нуурын захаас 12 км газар зөөвөрлөн 30 м өргөн,  40 мурт 3 м гүн нүх ухаж булж устгасан байна.  Тус нуур нь 18 км урт, 8 км өргөн, нийт 61 км2 талбай бүхий 0.2060 км3 ус агуулдаг. Хамгийн гүндээ 8 метр, хөвөөний төвшин 1664.2 м юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж