Шинэ коронавирустэй тэмцэхэд Тайвань өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Шинэ коронавирустэй тэмцэхэд Тайвань өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой

Шинэ коронавирустэй тэмцэхэд Тайвань өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой

Шинэ коронавирусын /COVID-19/ дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг маш үр дүнтэй авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тайвань нь Монгол орны сайн анд нөхөр болохын хувьд Монгол Улсад энэ өвчний тохиолдол бүртгэгдээгүйд туйлын баяртай байна. Сүүлийн жилүүдэд Монгол оронд аялаж жуулчлаж, хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхэлж буй Тайвань иргэдийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа төдийгүй хэд хэдэн Тайвань компанийн тайвань ажилтан, албан хаагчид Монгол Улсад ажиллаж хөдөлмөрлөж байна. Тайвань нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллагч итгэлтэй, сайн түнш нь төдийгүй өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын нийт 800 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилахуйн мэргэжилтнүүдийг сургалт семинарт хамруулсан билээ. Тухайлбал, Монгол Улсын эмч мэргэжилтнүүд урьд өмнө нь яг энэ цаг мөчид энэхүү халдварт өвчинтэй идэвхитэй тэмцэж буй Тайванийн улсын томоохон эмнэлэгүүдэд сургалтад хамрагдаж байсан юм.

Нэг. Тайваний халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр гаргаж байсан амжилт, ололтууд олон улсад хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн.

Одоогийн байдлаар хөрш зэргэлдээх улс орнуудад гарсан энэ өвчний тохиолдолын тоо нэмэгдсээр байгаа хэдий ч энэ өвчний халдвар авсан Тайванийн иргэдийн тоог 22 тохиолдолоос хэтрүүлэхгүй барьсаар байна. ХБНГУ дахь Тайванийн Төлөөлөгчийн газрын фейсбүүк хуудаснаа хоёрдугаар сарын 13-ны өдөр “Тайвань нь халдварт өвчин анх дэгдсэн газраас маш ойрхон оршиж байгаа хэдий ч энэхүү өвчний тохиолдолыг маш сайн хянаж, халдварт өвчин газар авч тархахаас маш сайн урьдчилан сэргийлж байна. Энэ төрлийн өндөр эрсдэл бүхий халдварт өвчинтэй тэмцэх асуудлын хүрээнд Тайваний авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс үлгэр дуурайл авч болохуйц юм” гэж бичжээ.

Хоёр.Тайвань нь шинэ коронавирусын тархалтыг зогсоох зорилгоор үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

1.Энэхүү өвчний үүсэл хөгжил, шинж тэмдэгт эхлээд сайн ажиглалт хийсэн нь:

2003 онд хөрш зэргэлдээх улс оронд амьсгалын цочмог хам шинж /SARS/ дэгдсэн тухай бодит мэдээллийг нуун дарагдуулсаны улмаас Тайваньд асар их хор хохирол учруулсан ба Тайванийн 73 иргэн амьсгалын цочмог хам шинжийн /SARS/ улмаас амь насаа алдаж байсан.Иймд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Хятад Улсын зүгээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад тус улсын нэгэн хотод тодорхойгүй шалтгааны улмаас уушгины өвчинд нэрвэгдсэн 27 тохиолдол гарсан тухай мэдээлсэн. Тайваний Засгийн газрын зүгээс тухайн өдөртөө Хятад Улсын тус хотоос ирэх онгоцонд хяналт шалгалт хийсэн тухай олон нийтэд мэдээлсэн. Тайвань нь нэгдүгээр сарын 15-ны өдөр шинэ коронавирусыг халдварт өвчин болохыг дэлхийн бусад улс орнуудаас өмнө зарласан болно.

2.Түргэн шуурхай түүвэрчилсэн шинжилгээ авсан нь: Тайвань нь хоёрдугаар сарын 13-ны өдөр шилжилгээний урвалжийг гаргаж авсан төдийгүй урвалжийн илрүүлгийн хугацааг 4 цаг болгож бууруулсан. Хоёрдугаар сарын 8-ны өдөр Тайвань нь 1730 зорчигч буй хөлөг онгоцны зорчигчдоос түүврийн аргаар нийт 128 зорчигчоос шинжилгээ авсан бөгөөд хэдхэн цагийн дотор шинжилгээний хариу гарсан. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарч, дээрхи зорчигчид шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдсон төдийгүй тухайн өдрийнхөө орой бүх зорчигчид онгоцноос буусан болно. Энэ бол Тайваний шинжлэх ухаан технологийн ололт амжилт болон олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үр дүнтэй ажиллаж буйн нэгээхэн илрэл болно. Тухайн өдөр хөлөг онгоцон дээр байгаа зорчигдод шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлсэн Тайпэй хотын эмнэлэг нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нийт 300 гаруй Монгол эмч, сувилахуйн мэргэжилтэнг сургасан болно.

3.Аяллын түүхийн анхааруулга: Олон улсын мэдээллийн сангийн цахим хуудас болох Numbeo-н хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд 2020 оны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний индэксээр (2020 Health Care Index)Тайвань нь дэлхий хэмжээнд нэгдүгээр байранд жагссан бол Өмнөд Солонгос болон Япон улс нь хоёр, гуравдугаар байранд жагссан. Тайванийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо дэлхийд алдартай бөгөөд одоогийн байдлаар 1600 гаруй монгол оюутнууд Тайваньд суралцаж уг даатгалын ашиг тусыг хүртэж байгаа билээ. Тайвань нь одооноос хилээр нэвтэрч буй иргэдийн нэрсийг эрүүл мэндийн даатгалын мэдээлэлтэй нэгтгэж байгаа бөгөөд ингэснээр эмчид үзүүлэхээр эмнэлэгт хандаж буй иргэдийн аялалын түүхийг хэдхэн хормын дотор түргэн шуурхай мэдэх боломжтой юм. Жишээ нь, нэгдүгээр сарын 27-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл дөрөвхөн өдрийн дотор Тайвань даяар 30,000 иргэн эмнэлэгт үзүүлэхэд, Cloud мэдээллийн сангаас эмчид: Өвчтөн сүүлийн өдрүүдэд БНХАУ эсвэл ХонгКонг, Макао зэрэг орнуудруу зорчсон тухай анхааруулга ирэх бөгөөд ингэснээр эмнэлзүйн оношлогоонд маш их тус болох юм.

4.Гар утасны хяналт:Шинж тэмдэг илэрсэн оршин суугчид эсвэл зорчигчид дотроос 14 хоног гэрийн хорио цээр сахих шаардлагатай иргэдэд Тайванийн засгийн газраас байршил тогтоогчтой утас тарааж хяналт тавих юм. Хэрэв тусгаарлах газраас холдсон эсвэл утсанд ирсэн дуудлагыг авахаас татгалзсан тохиолдолд хуулийн дагуу ял шийтгэл хүлээх эсвэл албадан тусгаарлах арга хэмжээ авах юм. Уг хяналттай гар утсыг нийлүүлэгч компани нь Тайванийн ASUS брэнд бөгөөд уг брэнд нь Монголчуудын хувьд ч мөн адил танил брэнд билээ.

Гурав. Монгол Улсын зүгээс Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий ассемблэйн хуралдаанд оролцуулахыг дэмжинэ гэж найдаж байна.

Дээр дурьдсан мэдээллүүд нь Монголын ард түмэнд Тайваний авч хэрэгжүүлж буй халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргуудын талаарх ойлголтыг өгсөн гэдэгт найдаж байна.Тайвань нь эдүгээ халдварт өвчинтэй тэмцэх өөрийн туршлагаасаа олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцахад бэлэн байна.Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO/ Тайванийг Хятад Улсын халдварт өвчин тархсан бүст хамааруулж буй явдал нь ташаа мэдээлэл төдийгүй Тайванийн 23 сая ард иргэдийн эрүүл энх сайн сайхан болоод хууль ёсны эрхэнд хохирол учруулж, “Хэнийг ч орхигдуулахгүй” /Leave No One Behind/ хэмээх тогтвортой хөгжлийн зорилтыг мөн адил зөрчиж байна. Эдгээр шалтгааны улмаас Монгол Улсын зүгээс эрүүл мэндийн салбарын мэргэжлийн өнцгөөс асуудалд хандан, Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /WHO/ холбогдох хурал чуулганд оролцуулах болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн ассамблэйн хуралдаандоролцуулах асуудал дээр дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж: Улаанбаатар дахь Тайванийн Төлөөлөгчийн газар

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж