Г.Чинбат, Н.Алтанзул нар эмнэлгүүдэд аппарат бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Г.Чинбат, Н.Алтанзул нар эмнэлгүүдэд аппарат бэлэглэжээ

Г.Чинбат, Н.Алтанзул нар эмнэлгүүдэд аппарат бэлэглэжээ

Дархан-Уул аймагт харамсалтайгаар эндсэн гурван охины аав, ээж болох Г.Чинбат, Н.Алтанзул нар эмнэлгүүдэд аппарат бэлэглэжээ. Тэд сайхан сэтгэлт хүмүүсийн илгээсэн хандивын мөнгөөр Гэмтэл согог судлалын үндэсний төв дэх Түлэнхийн төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат гурван ширхгийг тус бүр бэлэглэсэн байна.

Дархан-Уул аймгийн Дархан суманд хоёрдугаар сарын 5-нд бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Иргэн Г.Чинбат нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөгөөд 2019 оны есдүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, бусдын байрны нэг өрөө түрээсэлж амьдарч байжээ.

Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч, хэрэглээний халуун ус хальж /шалнаас 2.5 см/ гоожсон байдалтай, хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай орох боломжгүй байсныг аюулгүй болгосон гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

 

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж