Коронавирус зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэлтэй байна | News.MN

Коронавирус зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэлтэй байна

Коронавирус зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэлтэй байна

НЭМЭЛТ:

10.43

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсаас Хятадад аялж, зорчиж байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарлаж ажиглалт хийсэн. Халдвар одоогоор  илрээгүй байна.

Гэхдээ нэгдүгээр сарын 30-нд байгуулагдсан Улсын онцгой комиссын  ажлын хэсгээс 43 төлөөлөл оролцсон судалгаагаар коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Дахин үнэлгээ хийхэд зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл мөн өндөр гарсан. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс халдвараас сэргийлж, 28 хоногт ажиглах тохиолдол гарч байна гэж  үзсэн учраас Засгийн газраас хагас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан горимоо 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж, тогтоол гаргалаа” гэлээ. Энэ нь бүх шатны сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын 30-н хүртэл ажиллахгүй, мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд зохион байгуулагдахгүй болж байна гэсэн үг юм.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлээс гарах, орох авто замын хөдөлгөөнийг хаах юм уу?

-Одоогоор Улсын онцгой комисс болон Засгийн газар дээр хот хоорондын хөдөлгөөнийг хаах, хорих асуудал яригдаагүй байна. Цагаан сар болтол нэлээд хугацаа байна. Тухай бүрт нь дүн шинжилгээ хийж энэ асуудлыг ярьж болох юм. Зарим аймгууд зам хаасан гэсэн мэдээлэл аваад байгаа. Үүнийг бид лавлах ёстой. Яагаад гэвэл тухайн аймаг дангаараа ийм шийдвэр гаргаж болохгүй. Зам тээврийн сайдтай харилцан зөвшилцөн гарах ёстой.

-Спорт заал, фитнесс заалны үйл ажиллагааг зогсох уу?

-Спорт, фитнессын заалыг хаах шийдвэр гаргаагүй. Спорт заалуудад олон нийтийг хамарсан тэмцээн уралдааныг зохион байгуулж болохгүй. Харин найз нөхөд, хэсэг бүлгээрээ цуглаад спортоор хичээллэхийг хориглоогүй.


ЗГ: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХОРИОГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-Н ХҮРТЭЛ СУНГАНА

БНХАУ-д дэгдсэн коронавирусийн халдвараас сэргийлж Монгол Улс хагас өндөржүүлсэн бэлэн байдалд  шилжээд байгаа билээ.

Энэ хүрээнд бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг энэ оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг Улсын онцгой комисс болон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ны өдөр гаргасан.  Үүнээс гадна улсын хэмжээнд олон нийт цугласан буюу урлаг соёлын ажил, спортын уралдаан, тэмцээнээс гадна сургалтын төв, жолооны дамжаа, интернэт тоглоомын газрын үйл ажиллагааг ч хориглоод байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн /2020.02.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэг, олон нийтийн хөл хориог 28 хоногоор буюу дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгахаар хэлэлцэж байгаа аж. Энэ талаар 10.30 цагт мэдээлэл хийхээр төлөвлөөд байна.

Энэхүү хөл хорио нь БНХАУ-ын Ухань хотод анх дэгдэж  дэлхийн 20 гаруй оронд  тархаад буй коронавирус Монголд тархахаас сэргийлэх зорилготой юм.

Дэлхий дахинд халдварын тохиолдлын нийт тоо 75122, нас барсан хүний тоо 2005 болсон бол 12624 хүн бүрэн эдгэрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-19 207.6.112.23

zov zov yamar hund heregtei oligtoi yum zaah bish, Deed surguuli nertei gazruudbol ugaasaa shal hudlaa zag ursen mongo huulehees oor yumgui gazruud er ni buur bugd haagdval taarna. Harin zezerleg surguuliud bol uul ni huuhded heregtei um zaagaad baidag um shig baigaan. Eruul saruul baival hezeee ch nohood surch bolno. Olon hereggui ner zuusen deed surguuli nertei gazruudiig bugdiig ni burmoson haah esvel hotoos gadna gargah heregtei

Avatar

Б 2020-02-19 139.5.216.12

TV9 2 сарын 18 ны гадаад Мэдээгээр ГАНТУЛГА гуай Монголын засгийн газар өвчнийг нуун дарагдуулж байна. Японоос ирсэн оношлуур хуурамч Монгол эмч нар өвчнийг оношлож чадахгүй учир Монголд чөтгөр шулмын мэдэх аюултай байдал үүслээ гэж мэдээллээ. Олон нийтийн TV шүү дээ хэнд итгэх вэ.

Avatar

Зочин 2020-02-19 203.91.119.42

"хилээ хаачихлдаа" яадаж хилээ хаагаад оюутан залуусыг хичээлдэн явуулалдаа

Avatar

зочин 2020-02-19 203.91.119.42

хилээ хаачихлдааа тгүүл айрай дээр шд их дээд сургуулийг их амраагаад бвал төгсөх курс гээд хүүхдүүдийн сурлагын түвшин буурлаа шд хилээ хаагаад их дээд сургуулиудыг хичээлдэн оруулаачэ

Avatar

zochin 2020-02-19 192.82.65.103

засгийн газар сүржигнэж хүн ардын сэтгэл зүйгээр тоглохоо болих хэрэгтэй байна. Хаа байсан хятадад гарсан ханиад томуунаас болж ингэж нийгмийн амьдралыг зогсоож сүржигнэхээ боль. өвөл болгон монголд короно байтугай гамшигт томуу дэгдэж хэдэн зуугаараа л үхээд байхад тоодоггүй байж.

Avatar

зочин 2020-02-19 103.229.122.226

Чи дуугай шийдвэрийг нь биёлүүл энэ өвчин хэрэв гарвал хурдан тархана эмчлэгдэхгүй үхэл их бүү буруу юм уриал

Avatar

зочин 2020-02-19 192.82.64.64

Мал, амьтан, тэдгээрээс хүнд халдварлах өвчний үүсгэгчээр үйлдвэрлэл, туршилт явуулдаг байгууллагын туршлагын мал, амьтны нутаг, бэлчээрийг хамруулан Засаг дарга Хязгаарлалт, хорио цээртэй бүс тогтоож болно.

Avatar

зочин 2020-02-19 192.82.64.64

хөдөлгөөнөө хязгаарлахгүй бол хэрэггүй ш дээ ямар тэнэг мэдэгдэл хийдэг юм бэ. шийдвэрээ эртхэн гаргаж хүн амьтны сэтгэл санааг амраах хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2020-02-19 66.181.178.177

Нохойныхоо баасыг уутанд хийж хогийн саванд хаяхыг шаардах хэрэгтэй байна. Газар гэсэхээр цартахал болохвий. Гэр хороолынхон нус цэр шүлс шээстэй бохир усаа гадаа гаргаад цацчихдаг. Тэрэн дээгүрээ бүгд явна. Заваарч өгөх юмаа. Гудамж хашаа жорлон муу усны нүхийг даруй ариутгахгүй бол ч мэдэхгүй ээ. Цар тахал болохвий гэж айж байна

Avatar

Nuun darj baigaa 2020-02-19 122.201.24.106

Ali hediinee orood irsen baihad nuun daraad baigaa shdee. Bantsandaa tsagaan sariig horigloj bajigdavaa gej.

Avatar

Иргэн 2020-02-19 202.126.88.61

Энхтүвшин,Эгхболд.Лүндээ мэтийн зөнөгүүдийг солих хэрэгтэй Ийм үед ачаа даах чадвар чухал

Avatar

zochin 2020-02-19 43.242.243.61

ENE SAYT ELBEGEEGIIN TUKHAY MEDEEG SETGEGDEL ORUULAKHGUYGEER TAWIDAG YUM ,

Avatar

Irgen 2020-02-19 203.91.115.49

Tim begala biz gaihaal bn

Avatar

zochin 2020-02-19 43.242.243.61

AYMGUUD ZUW SHIIDWER GARGASAN BAYNA , ODOO ULSYN ONTSGOY KOMISS IIM SHIIDWER GARGAKH KHEREGTEY DEE

Avatar

САРАН 2020-02-19 66.181.183.57

ЭНЭ МЭДЭЭНИЙ ДАРАА ЭЛБЭГДОРЖИЙН ХҮҮХДИЙН ЯРИЛЦЛАГЫГ СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ БОЛОМЖГҮЙГЭЭР ОРУУЛСАН БАЙНА. ЭНД СЭТГЭГДЛЭЭ БИЧИХЭЭС ӨӨР АРГА АЛГА. ЭЦЭГ ЭЛБЭГДОРЖИЙНХ НЬ ХИЙСЭН МУУ ҮЙЛ УЛС ОРЫГ ӨНӨӨДӨР ИЙМ БЙДАЛД ХҮРГЭСЭН БАЙХАД ХҮҮ ЭРДЭНЭ НЬ НЭМЖ БҮҮ ГАЙ ТАРЬ,ЗҮГЭЭР ДАЛД ОРЖ ТОНИЛ ЦААШААГАА.

Avatar

Зочин 2020-02-19 207.6.112.23

Harinn tiim. News.mn Elbegdorjiin site bolohoor huugee Ih Hurald ner devshih talaar tarhi ugaasan surtalchilgaa hiigeed comment hiih hesgiig haasan ni yamar ichgevter zuil ve. Nogoo ug heleh erh enee teree geed hoshgorogch iin hug buh humuus uzen yadna gedgee meddeg uchraas aigaad comment taviulahgui bolovch ichguurguigeer neg ih mundag amitan um shig surtalchlaad. Odoo humuus tiim teneg umand ni itgehe bolison.

Avatar

bb 2020-02-19 66.181.161.51

good

Avatar

Зочин 2020-02-19 66.181.191.142

Зөв шийдвэр байна.

Avatar

зочин 2020-02-19 192.82.74.81

зөв шийджээ. Баярлалаа

Avatar

Зочин 2020-02-19 192.82.74.204

Huuhduud ch sursan jaahan yumaa martaad duuslaa daa. Pc, tv 2 oop l udrgiig unguruuj baih shig bainadaa

Avatar

Улаангом 2020-02-19 66.181.184.102

СУРГУУЛЬД ХУУХДЭД ОРЖ БАЙГАА ХИЧЭЭЛ МАШ ИХ ХУРЭЭГ ХАМААРСАН ДАРАМ ИХТЭЙ ХУУХДЭД БООН СЭТГЭЛИЙН ЗОВЛОН БОЛДОГ БОЛОВЧ ТЭР ИХ МЭДЭЭЛЛИЙН ХОГ ДОТРООС ДАРАА НЬ АМЬДРАЛД ХЭРЭГ БОЛОХ ЮМ МАШ БАГА БАЙДАГ ЮМ. МОНГОЛЫН СУРГУУЛИЙН ХОТОЛБОРТ УНДСЭН ООРЧЛОЛТ ХИЙХ ЦАГ ИРСЭН. ТИЙМЭЭС ХУУХДУУДИЙН ЭРУУЛ МЭНДИЙГ БОДОХ НЬ ЗОВ.

Avatar

Зочин 2020-02-19 202.9.40.72

Сургуульд сурснаа амьдралдаа хэрэгжүүлээд өөрийгөө хөгжүүлж чадахгүй байгаа бол муу л сурч дээ

Avatar

Зочин 2020-02-19 202.21.107.88

Маш зөв. Онлайн сургалтуудыг шинэ түвшинд гаргах хэрэгтэй. Цаашдаа өвөл ханиад томууны үеэр онлайн сургалт явуулж тест шалгалтаа онлайнаар авч байх хэрэгтэй. Боловсролын системийг шинэлэг арга барилд шилжүүлж онлайн сургалттай хослуул.

Avatar

citizen 2020-02-19 202.131.247.254

ovchin zovlongyi esen mend l yldej chadval byh yum saihan bolnoo

Avatar

254 2020-02-19 66.181.166.134

Hncheelee oruulaach ee. Yun sungah ve.

Avatar

Зочин 2020-02-19 202.9.46.27

хичээлээс илүү амь чухал ш дээ. хүүхэд чинь үхчихвэл хэнийгээ хичээлд явуулах вэ

Avatar

Зочин 2020-02-19 66.181.168.199

аль аль нь чухал, 5 сард төгсөх ангиуд яаж төгсөлтийн шалгалт өгөх вэ

Avatar

erka 2020-02-19 103.111.68.3

Засгийн газрын гишүүдээ 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдийг нэмээд бүх нийтийн амралтын өдөр болгож өгөгөчээ. Энэ их өвчлөлийн үеэр гэртээ биеэ сувилах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2020-02-19 64.119.20.210

хичээлийн хамгийн их зардал чирэгдэл ихтэй евлийн цагаар хийдэгээ больчих хэрэгтэй!! Хавар, зун, намарын улиралд хийгээд евел амараачихаад байвал халаалтын зардалаас эхлээд хэмнэх юм их гарна даа!!

Avatar

Зочин 2020-02-19 202.180.218.37

чи бод доо, хүүхэд тэгээд өвөл амраад, гэртээ хоригдоод сууж байсан нь зөв үү? зуны дэлгэр цагт амраад, хөдөө гадаа, агаар салхинд явсан нь дээр үү?

Avatar

зочин 2020-02-19 64.119.19.253

Хүүхэд хэзээ амарвал эрүүл мэндэд нь хэрэгтэй вэ? гэвэл Өвөл хоригдоно. Зун амарна

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2020-02-19 202.179.27.12

коронавирус л гээд дээд доорүй шуугиад байх юм. Одоо энэ вирус чинь албан ёсны нэртэй болсон. COVID-2019 Монголоос бусад бараг бүх улс энэ шинэрээр энэ өвчнийг нэрлэж мэдээлэх болсон. Аливаа муу ёмыг нэрээр нь хэлж дуудахыг цээрэлдэг Монгол зан заншил байна даа. Битгий өвчнийг нэрээр нь хэлж дуудаад байгаач эээ. COVID-2019 гээд л хэлэх нь зүйтэй.

Avatar

Зочин 2020-02-19 103.57.92.175

ih deed surguuli yah um bol?

Avatar

Зочин 2020-02-19 203.91.119.42

амарна

Avatar

zochin 2020-02-19 202.180.220.186

14 honog sungaad harahgui yu daa, bur hetsuu sungahaar bol dahiad l huraldaad shiidehgui yu daa

Avatar

Зочин 2020-02-19 103.26.193.87

5 sariin 1 xurtel sungax xeregtei, badliig bur battai bolgo. 4-5 sard virus tarxalt xyazgaarlagdaj magadgui gej xytad uzej bauna shuudee.

Avatar

Зочин 2020-02-19 64.119.24.174

Хүүхдүүдийг энэ жил хичээл ном гэлгүй зээл тэглэдэг шиг автоматаар анги дэвшүүлчихээч.

Avatar

Зочин 2020-02-19 202.21.116.130

shuud dipomii n ugchikeech

Avatar

Зочин 2020-02-19 202.126.88.46

Haha soliorohiimaa ene moyachuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж