Л.Отгонбаатар “Их дуулга”-д түрүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Л.Отгонбаатар “Их дуулга”-д түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.01-нд нийтлэгдсэн

Л.Отгонбаатар “Их дуулга”-д түрүүллээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох тэмцээн болох Абу Дабигийн "Их дуулга"-ын 90 кг-ын жинд зодоглосон Л.Отгонбаатар алтан медаль хүртлээ. Түүний жинд 35 бөх барилдсанаас тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, улмаар Морокко, БНСУ, Шведийн жүдочийг дараалан цэвэр ялсан хэсгийн аварга болсон. Л.Отгонбаатар хагас шигшээд Унгарын жүдоч Челябинскийн дэлхийн аварга, 2014 оны Абу Дабигийн "Их дуулга"-д түрүүлсэн Кристиан Тотыг торгуулиар ялсан. Улмаар “Их дуулга”-ын аваргын төлөө Нидерландын жүдоч Ван Т Энд Ноелийг цэвэр хожиж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

АНЭУ-ын Абу Дабигийн “Их дуулга” тэмцээнд 88 орны 489 жүдоч зодоглосноос манай улсаас Гавьяат тамирчин Г.Болдбаатар тэргүүтэй 16 жүдоч хүч үзлээ.

Манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн -90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар алт, 60 кг-д залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Цогтбаатар мөнгөн медаль авлаа. Мөн эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд шагналт V байрт орж, багийн дүнгээр VI байрт орлоо.

"Их дуулга" тэмцээнд түрүүлснээр Л.Отгонбаатар 500 оноо, Ц.Цогтбаатар 300 оноог чансаандаа нэмэх юм.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ZOCHIN 2015-11-01 128.192.8.62

-100kg ezengui l baih yum ireh olimpod naiglaga alddaggui Naidaa avraga maan oroh yum boluu yah yum boldoo.

miga-migaa 2015-11-01 103.10.23.189

Ungar judoch Chelyabinsked avarga boloogyi ee aldart Iliadisd xojigdoj mungun medali avsan..

Дэмжигч 2015-11-01 202.179.20.100

Сайн барилдсан. Их бяртай юм шиг байгаан. Өрсөлдөгч нар нь болгомжлоод жийрхээд байна лээ. Хий л гаргахгүй бол ялах боломжтой. Отгонбаатарт амжилт хүсье

zochin 2015-11-01 182.160.42.90

manai Otgonbaatar ch olympoos ium duulgah zaluu daa

Энхээ 2015-11-01 202.9.43.165

88 орноос багаараа 6 д орно гэдэг гайхамшиг.Даан ч нийгмийн амьдралаар тооцвол хаана нь орох болоо.Улс орноо зөв авч яваа орны удирдагчдын асуулга оноонд манай төрийн том сүүлээсээ 4-т бичигдсэн. бна лээ шүү.

Зочин 2015-11-01 150.129.140.93

Отгонбаатар, Цогтбаатар нар мундаг сайн барилдлаа. Үнэхээр сэтгэл хөдөлгөлөө. Сайн бэлтгэл хийж, ухаантай барилдаж улам их амжилт гаргаарай...

Зочин 2015-11-01 103.26.193.78

Sain bna. Bayar hurgej amjilt husye

Зочин 2015-11-01 76.218.69.21

Shine Od torjee,tsogtbaatar ch bas tsagaanbaatariig zalgah n.neg sonin zuil gevel Mongol bohchuud dandaa baatar nertei baidag um.tsagaanbaatar naranbaatar purevbaatar boldbaatar tsogtbaatar otgonbaatar geh met

Зочин 2015-11-01 123.199.127.4

Tsogtbaatar tsagaanaag bish ebinumag davtah huu ter chini bayanhongoriinh bitgii helgii durvuduutei jish