Монгол Улсын төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж буй эрдэс баялгийн экспорт шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн дэгдэлтийн улмаас эрс багасчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 1-17-ны хооронд 245.9 мянган тонн нүүрс экспортолсон гэдгийг Гаалийн ерөнхий газрын статистикийн газраас мэдээлж байна. Үүний 70 хувь нь сул коксжсон, коксжих чанаргүй нүүрс бол 30 хувь нь хүрэн нүүрс экспортолжээ. Харин коксжих нүүрсийг хоёрдугаар сарын эхний гурав хоногт л экспортолсноос хойш өнөөдрийн байдлаар ганц ч тонн коксжсон нүүрс экспортлоогүй байна.
Учир нь, халдварт өвчин дэгдэхээс өмнө өдөрт 800-1000 машин Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэж экспортолдог байсан бол хоёрдугаар сар гарснаас хойш 50-100 машин гарч байгаад сүүлдээ зогсоожээ. Автомашинаар Гашуунсухайт, Шивээ-хүрэнгийн боомтоор гарахыг нь хориглосон бөгөөд галт тэргээр Замын-Үүдийн боомтоор дамжуулан бага зэрэг хүрэн нүүрс экспортолж байна.
Нөхцөл байдлыг мөнгөн дүнд шилжүүлэн харвал, сардаа 2-3 сая тонн нүүрс экспортолж, 200 гаруй сая ам.долларын орлоготой ажилладаг байсан бол хилийн боомтыг түр хааж, хүнд даацын автомашинаар нүүрс тээвэрлэхийг хориглочихсон байгаа энэ үед бид 245.9 мянган тонн нүүрсийг экспортолж, 20 гаруй сая ам.долларын орлого олжээ. Өөрөөр хэлбэл, 100 гаруй сая ам.долларын алдагдлыг өнөөдрийг байдлаар хүлээгээд байна. Энэ хэрээр улсын төсөвт төвлөрүүлэх ёстой байсан гүйцэтгэл тасалдана.
Монгол Улс энэ жил 40 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа ч энэхүү зорилтоо хүрэх боломжгүй хэмээн судлаачид тайлбарлаж байгаа билээ. Харин Гаалийн ерөнхий газрын хэлж буйгаар, энэ жил бид 40 гаруй сая тонн нүүрс экспортлох боломжгүй болчхоод байгаа ч зуны улиралд нүүрсээ сайн экспортолж чадах юм бол дээрх зорилтдоо дөхөх боломжтой аж. Өвлийн улиралд нүүрсний экспорт харьцангуй багасчихдаг. Гэхдээ БНХАУ-ын зүгээс ч шалтгаалах зүйл бий. Нэгдүгээр сард нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байсан.
Монгол Улс 2020 оны нэгдүгээр сард 2 сая 425 мянган тонн нүүрс экспортолж, 203 сая 353 мянган ам.долларын орлого олсон аж. 2019 оны нэгдүгээр сард 2 сая 118 мянган тонн нүүрс экспортолсон байдаг. Үнийн хувьд мөн адил өссөн. 2019 онд бид нэг тонн нүүрсийг 79.9 ам.доллараар экспортолсон бол 2020 онд 83.8 ам.доллараар борлуулж байна. Хоёрдугаар сард нүүрсний экспорт тааруухан байгаа ч гуравдугаар сарын 02-оос хөл хорио тавигдвал энэхүү алдагдлаа нөхөх боломжтой. БНХАУ-ын зүгээс нүүрс авья л гэвэл бид экспортлоход бэлэн байгаа" гэсэн юм.
Онцлоход, Монгол Улс 2019 онд нийтдээ 36.4 сая тонн нүүрс буюу нэг сард 3 сая тонн нүүрс экспортолсон байна. Нүүрс нь Монгол Улсын экспортод 40 гаруй хувийг эзэлж байна.
Зочин 2020-02-19 150.129.142.182
Монгол ялсаар л
СОНИУЧ 2020-02-19 183.81.171.2
ПӨӨХ ИЙМ ИХ ДОЛЛОР ОРЖ ИРДЭГИЙГ НУУЖ БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭНЭ ХУЛГАЙЧИД.. ОДОО ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЭД ТООГОО ХЭЛЖ БАЙХ ШИВ УРД НЬ ОРОЖ ИРЖ БАЙСАН ТЭР ДОЛЛОР ХАЙЧСАН БЭ ? ХУЛГАЙЧИДАА. ХЭДХЭН ХОНОХОД Л ИМ ДОЛЛОР ЯРИГДАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЯМАР ИХ ДОЛЛОРИЙГ МАНЫ МАНГАР МААПУУД ХААШАА ШИНГЭЭСЭН БЭ???? МАНЫХАН ЧИНЬ СОНГУУЛИА МӨНГҮЙ ХИЙНЭ ГЭЭД БАЙСАН АЛЬ ХЭДИЙН НЬ ХУЛГАЙЛААД ДАРЧИХСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ АРД ТҮМЭЭН
Зочин 2020-02-19 103.212.117.150
Эх оронч биш , боловсрол муутай улсыг толгой дээрээ гаргавал , нэг иймэрхүү дүр төрхтэй болох ба, удахгүй МУ-ын ЭЗ нэг данжаадын гарт орох нь магадлал ихтэй.
Амар 2020-02-19 202.126.89.4
Баялгаа зарлаа гээд ард түмний амьдрал сайжирч байгаа нь хаана бна 76 н луйварчидаа
ха ха 2020-02-19 202.179.26.226
Сүрчигнээд л туучий яадын
Зочин 2020-02-19 66.181.170.73
хил хаагдаад нүүрсээ зарж чадахгүй байж ядаж байгаа жаал жуул юмаа гамтай зарцуулах ухаан байна уу ганхуяг сумьяабаазар хоёроо. сонгууль болохоор гэв гэнэт ард түмэндээ хайртайгаа санаж ногдол ашиг хүртээхээр шийдэв үү.энэ бөхчүүдээс яаж улсаа аваръя даа.
Зочин 2020-02-19 66.181.170.73
бөх болон бодийгийн тамирчид улсыг самарч дууслаа
Зочин 2020-02-19 202.21.100.210
2014 онд Гашуунсухайтын 267 км төмөр зам баригдаад дуусчихсан бол вагоноор нүүрс тасралтгүй тээвэрлэх бүрэн боломжтой байсан. Өдөртөө хил дээр солигдох 4 галт тэрэгний машинст нарыг коронвирусээс хамгаалаад нүүрсээ тээвэрлэх боломжийг нэг нөхөр санаатай танк орж ирнэ гэж саатууулсан хохирол хэдэн жил монголын эдийн засагт гай авчирахыг мэдэхгүй
Зочин 2020-02-19 192.82.74.81
өвчмнгүй байвал боллоо. Ийм мөнгө орж ирлээ гээд ард түмний амьдралд нөлөөлөх үү.
Зочин 2020-02-19 180.149.65.2
нөлөөлөх эсэхийг нь чи харна
Зочин 2020-02-19 192.82.74.204
Coronagaas mongol uls hamgiin ih hohirol amssan uls boloh baih. Gehdee uuruu uurtuu horig tavisnaar shuu
Зочин 2020-02-19 103.80.211.14
Монгол маань ялж байна даа.
Жу ноёнтон 2020-02-19 66.181.181.128
Хүрэлсүх ээ Гашуунсухайтын 267 км төмөр замын ажлыг хийхгүй юм уу. Та чинь энэ улсын хөрөнгө санхүүг барьж байгаа биш юм уу Яахлаараа Голомтын Баясгалан гэдэг гаминд барь гээд өгчихдөг байнаа Төр засаг нь биш хулгайчид нь том төслүүдээ мэддэг шинэ хэлбэр рүү орж байгаа юм уу
1 2020-02-19 202.131.245.6
ter huvitsaanii noogdal ashig taraaj bhaar tumur zamdaa hurungu oruulalt hiih n zuv shde. nuursee tasraltgui gargaj chadval daraa daraa n iluu ih uguuj hurtene shuudee
зочин 2020-02-19 66.181.186.146
Наад вирус чинь манай эдийн үасагт ингэж л нөлөөлж байхад та нар хувьцааны ногдол ашиг таараан гэж сүржигнэх нь дэмий ажил та бүхэн минь жилийн эцэсрүү ямар хүнд байдал бий болохыг эхлээд тооцож үзээд дараа нь ногдолоо ярь.арайл эрт яаруу байна шүү жаахан бодолтой байцгаая
Баатар 2020-02-19 119.40.103.3
Төр засаг нь ө/х төрийн өмчит ААН-үүд нь доларын ханшийг хөөрөгдөж 2016 онд 1900 төг байсан ноён долларыг 2018 онд 2750 болгочихоод ЭТ өөрөө сайн ажиллаад их орлого олчихсон юм шиг юунд ингэж худлаа шоудаж байдаг юм бэ. Болиоч.
малчин 2020-02-19 203.91.115.47
НҮҮРСЭЭ ЗОГСООВОЛ ТААРНА
Зочин 2020-02-19 202.70.38.18
Бид орлого байхгүй, зарлага ихэссэн улс боллоо. Хил хаана гэдэг амархан, нээнэ гэдэг амаргүй шийдвэр шүү. Төр зөв шийдэл гаргах ёстой.
Зочин 2020-02-19 64.119.24.46
Манайх төмөр замаа барьсан байсан бол ийм байдалд орохгүй л байлаа. 100 машин дээр ачих нүүрсийг ганц галт тэрэг аваад гарчих байсан. Жанхууд баярллаа
НАМСРАЙ 2020-02-19 103.240.241.110
ЖОНХУУГИЙН ЖОНХУУНААС БОЛСОН ХОХЬ ЧИНЬ ОВООЛСОН ШОРООГОО ИД ТА НАР? 2021ОНД ДАХИН СОНГОГДООД 70ХҮРТЛЭЭ ТӨР ТЭРГҮҮЛЖ ШОРОО НЬ ХИЙСЧ ДУУСААД ХЭРЭГЗАМХАРХААР АРАЛ ДЭЭР ОЧООД ХЭВТЧИХНЭЭ ХА ХА
Зочин 2020-02-19 64.119.24.174
Хятад улс коксжсон нүүрсний эх үүсвэрээ ОХУ-аас төмөр замаар байнга авахаар болж Монгол улс зах зээлээ алдсан.