ДАШТ: Б.Мөнгөнзул II байрт бичигдэж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ДАШТ: Б.Мөнгөнзул II байрт бичигдэж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.01-нд нийтлэгдсэн

ДАШТ: Б.Мөнгөнзул II байрт бичигдэж байна

-ДАШТ-ий зургаа дахь тавилын дараах байдлаар охидын 10 хүртэлх насанд Б.Мөнгөнзул II, 8 хүртэлх насанд Б.Энхсаран IV байрт бичигдэж байна-

Грекийн Порто Каррас хотноо явагдаж буй өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд таван өргийн тоглолт үлдээд байна.

Манай улсаас 26 шатарчин нас насны ангилалд өрсөлдөж байгаагаас зургаадугаар тавилын дараах байдлаар охидын 10 хүртэлх насанд Б.Мөнгөнзул II, 8 хүртэлх насанд Б.Энхсаран нар IV байрт бичигдэж байна.

Тодруулбал, хөвгүүдийн 8 хүртэлх насанд тоглож буй Олон улсын шатрын холбооны дэд мастер Л.Очирбат 5 хожилтойгоор 7 дугаарт байрт, охидын 8 хүртэлх насанд ОУШХМ Б.Энхсаран 5 хожилтойгоор 4 дүгээр байрт, охидын 10 хүртэлх насанд ОУШХМ Б.Мөнгөнзул 5.5 хожилтойгоор 2 дугаар байрт, дэлхийн аварга Д.Мөнхзул 5 хожилтой 6 дугаар байрт бичигдэж, тэргүүлэгчдийн эгнээнд явна.

Шатарчид нийт 11 өрөг тоглох бөгөөд тэмцээн энэ сарын 6-ны өдөр өндөрлөнө.

ОУШХМ Б.Мөнгөнзул 5.5 хожилтойгоор 2 дугаар байрт бичигдэж байна.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дүнг http://chess-results.com-с үзнэ үү.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Н.Сүхбат 2015-11-01 202.179.11.90

Хэмжээгээрээ дэлхийд хамгий том толгойтой, багтаамжтай тархитай хүмүүс Монголчууд бид юм шүү. Дүү нартаа баяр хүргэе

МӨНХ 2015-11-01 202.179.29.97

МУНДАГ ШҮҮ . БАЯР ХҮРГЭЕ.

Зочин 2015-11-01 49.0.161.180

манай хүүхдүүд мундаг байна шүү, баяр хүргэе хүүхдүүддээ