С.Цогбадрах дэлхийн дээд амжилтыг дахин шинэчлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

С.Цогбадрах дэлхийн дээд амжилтыг дахин шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.01-нд нийтлэгдсэн

С.Цогбадрах дэлхийн дээд амжилтыг дахин шинэчлэв

Энэ амралтын өдрүүдэд Тайваньд Ой тогтоолтын 35 дахь удаагийн Олон улсын тэмцээн болж байна. Тус тэмцээний бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд Монголын Оюун Ухааны академийн найман тамирчин дэлхийн шилдгүүдтэй ой тогтоолтын төрлүүдэд өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр манай баг тамирчид нийт 19 медаль хүртжээ.

Ой тогтоолтын их мастер С.Цогбадрах.

Ой тогтоолтын их мастер С.Цогбадрах тэмцээний хамгийн хүнд төрөл болох сонсголын ой тогтоолт шалгасан Spoken Number буюу Дуут цифр төрөлд өөрийн эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилт (390 цифр)-ыг эвдэж 432 цифр болгон шинэчлэн тогтоолоо. Энэ төрөл нь 470 секундэд дурын 470 цифр Англиар хэлэх бөгөөд үүнийг тогтоогоод ямар ч алдаа гаргахгүй санах даалгавартай. Нэг л цифр алдах юм бол алдсанаас хойш цифрүүд хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй. С.Цогтбаяр 470 цифрийг бүгдийг нь санасан хэдий ч 433 дахь цифр дээр алдаа гаргасан байна. Гэхдээ тэрбээр энэ амжилтаараа урьд нь өөрийн эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг 432 болгон ахиуллаа.

Өнөөдөр тэмцээний сүүлийн төрлүүдийн дүн гарч, өндөрлөх юм.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-01 202.179.11.134

mundag um aa

Энхээ 2015-11-01 202.9.43.165

Тийм их олон медалийг манайхан аваад байдаг бол арай манайхан хоорондоо үзээд дэлхийн аварга гээд худал мэдээлээд бгаа биш биз дээ.Хэдэн орон орсон юм болдоо.Ийм их ухаантнуудтай юм бол яах гэж нутгаа засаг нь зарах гээд,улс нь ийм ядуу бдаг бнаа.Би ч ойлгохгүй юм бна.Монгол биш Ангол бх аа.

Zochin 2015-11-01 202.21.106.128

Teneguud chin uls torchid l shuu dee. Uhaantai humuus zondoo baigaa. Gehdee ted daruuhan morooroo amidardag um. Bugdeeree teneg bolchikhson gej bodood baina gej uu?

hha 2015-11-01 202.9.40.179

hunii hudulmur shu dee gene gej yu bhav ylgaaguin hun hursun deeree buumaar ym bn.super mongol genetei gej itgegchid

Өвөг дээдсийн буян юм даа 2015-11-01 202.9.43.248

Монголчууд угаасаа IQ-гаараа ЯМАР ч судалгаагаар ЭХНИЙ 10т явдаг штээ. google-дээд хайхад Монголын хамгийн хойн оруулсан судалгаа нь 10р байр тэгээл тэрнээс урагшаа 8, 6, 3 гэсэн байруудад оруулсан байдаг

Зочин 2015-11-01 182.160.4.136

Энэ бол монгол хүний оюуны чадамжийг илтгэсэн гайхамшигтай амжилт.Улс орныхоо нэрийг дуурсгасан хүүхдүүддээ баярлалаа.

монгол бахарх***** 2015-11-01 202.9.42.93

энэ сэтгэгдэл бичиж буй хүмүүс малаас дор амьтад байна. монгол мал чинь эзнээ баярлах гомдохыг мэддэг юм тэмцээнд оролцож амжилт гаргасан бүх хүүхдүүддээ баярлалаа

мимтмих 2015-11-01 202.179.10.150

Идэх баахаас өөр ид шидгүй мэдэмхийрэгч нар өөр ертөнцрүү тонилоосой билээ.

Зочин 2015-11-01 123.124.23.163

mundag

Зочин 2015-11-01 59.153.115.13

10-20-иор нь медаль авч болдог юм бол нэг их хэцүү тэмцээн биш байхөө. Түүнээс биш гошного дээрээ хөх будагтай оригоороо тэнгэрээс унаж ирсэндээ ч биш байх.

Зочин 2015-11-01 185.26.182.36

chi olon ***** mine 5 too tseejilj chadahgui bj umhiirsen amaa tatsan deer shuu