С.Цогбадрах дэлхийн дээд амжилтыг дахин шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.01-нд нийтлэгдсэн

С.Цогбадрах дэлхийн дээд амжилтыг дахин шинэчлэв

Энэ амралтын өдрүүдэд Тайваньд Ой тогтоолтын 35 дахь удаагийн Олон улсын тэмцээн болж байна. Тус тэмцээний бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд Монголын Оюун Ухааны академийн найман тамирчин дэлхийн шилдгүүдтэй ой тогтоолтын төрлүүдэд өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр манай баг тамирчид нийт 19 медаль хүртжээ.

Ой тогтоолтын их мастер С.Цогбадрах.

Ой тогтоолтын их мастер С.Цогбадрах тэмцээний хамгийн хүнд төрөл болох сонсголын ой тогтоолт шалгасан Spoken Number буюу Дуут цифр төрөлд өөрийн эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилт (390 цифр)-ыг эвдэж 432 цифр болгон шинэчлэн тогтоолоо. Энэ төрөл нь 470 секундэд дурын 470 цифр Англиар хэлэх бөгөөд үүнийг тогтоогоод ямар ч алдаа гаргахгүй санах даалгавартай. Нэг л цифр алдах юм бол алдсанаас хойш цифрүүд хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй. С.Цогтбаяр 470 цифрийг бүгдийг нь санасан хэдий ч 433 дахь цифр дээр алдаа гаргасан байна. Гэхдээ тэрбээр энэ амжилтаараа урьд нь өөрийн эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг 432 болгон ахиуллаа.

Өнөөдөр тэмцээний сүүлийн төрлүүдийн дүн гарч, өндөрлөх юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж