“Саарал цалин” авдаг хүмүүс зээл авах эрхээ хасуулж болзошгүй хэмээн ОХУ-ын Төрийн Думын Санхүүгийн зах зээлийн хорооны дарга Анатолий Аксаков "Парламентская газета" сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Анатолий Асксановын хэлсэн зохицуулалтыг хийх зорилго бүхий хуулийн төслийг хоёрдугаар сарын 17-ны Даваа гаригт Төрийн Думд өргөн барьжээ. Уг хууль батлагдвал банкууд зээл хүсэгчдийн талаарх мэдээллийг Татварын ерөнхий газраас аван ашиглаж болох юм.
Өргөн баригдсан хуулийн төслийг Төрийн Дум хаврын чуулганаар хэлэлцэн батлах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ хууль нь иргэдийг санхүүгийн эрсдлээс хамгаалах, хэрэглээний зээлийн өсөлтийг хумихад тустай гэж үзэж байгаа ажээ.
“Саарал цалин” бас “Дугтуйтай цалин” ч гэж хэлдэг энэ ойлголт нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй орлого юм. Ажил олгогчид татвар болон нийгмийн даатгалд төлөх мөнгөө багасгаж, ажилчиддаа илүү цалин олгох үүднээс ийм аргыг түгээмэл хэрэглэдэг болоод байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ