Онгоцны ослоор 25 хүүхэд амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.11.01-нд нийтлэгдсэн

Онгоцны ослоор 25 хүүхэд амь үрэгджээ

 

Оросын "Когалымавиа» компанийн “Airbus A321” онгоц өчигдөр /Х.31/ Синайн хойгт осолдож, 224 хүн амь үрэгдсэн билээ. Шарм-эль-Шейхээс Санкт-Петербург хүрэх нислэгт 217 зорчигч, нисэх багийнхны хамт зорчиж явсан юм. Тэгвэл зорчигчдын дунд 25 нь хүүхэд зорчиж явсны олонхи нь 11 нас хүрээгүй байжээ.

 

Хүүхдүүдийн хамгийн бага нь 10 сартай байсан аж. Харамсалтайгаар амь үрэгдсэн 10 сартай охин эмгэнэлт ослын өмнө нисэх онгоцны буудлын цонхоор гадагш харан зогсох зураг цахим ертөнцөөр цацагджээ. Тэрээр эцэг, эх болон хоёр, гурван настай ах, эгч нарынхаа хамт зорчиж явсан аж.

 

Эх сурвалж: Dailymail

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж