Өв залгамжлагч хувьцааг, ногдол ашигтай нь хэзээ ч авсан болно | News.MN

Өв залгамжлагч хувьцааг, ногдол ашигтай нь хэзээ ч авсан болно

Өв залгамжлагч хувьцааг, ногдол ашигтай нь хэзээ ч авсан болно

Өв залгамжлагч хувьцааг, ногдол ашигтай нь хэзээ ч авсан болно

“Эрдэнэс Тавантолгой” компани 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгохоор болж, нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлж буй юм. Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай хүн 96780 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ.  “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг эзэмшдэг 2.5 сая иргэн бий. Үүнд нас барсан хүн ч багтаж буй юм. Нас барсан иргэний хувьцааг өв залгамжлагч нь авах эрхтэй болж байна. Мөн хувьцааны дансыг онлайнаар нээлгэх боломжтой. Энэ мэт хувьцаатай холбоотойгоор гарсан өөрчлөлтүүдийг албаны хүмүүсээс тодруулав.

2011 ОНООС ХОЙШ НАС БАРСАН ХҮНИЙ ХУВЬЦААГ ӨВ ЗАЛГАМЖИЛЖ БОЛНО

Ногдол ашиг тараахаар болсон гэх мэдэгдлийн үеэр нас барсан хүний хувьцаа, ногдол ашгийг өв залгамжлагч нь хүртэх эрхтэй  гэсэн мэдээлэл олон хүнд тод сонсогдсон. Энэ асуудлыг “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн “1072 мэдээллийн алба”-ны менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.


-Иргэд хувьцааны данс нээлгэх болон ашиг хүртэхдээ юун дээр анхаарах вэ?

-Иргэд хувьцааны ногдол ашгийг авахдаа хувьцааны данс нээлгэсэн байх шаардлагатай. Хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэний 1.8 сая гаруй нь хувьцааны данс нээлгэсэн байна. Энэ нь зөвхөн хувьцааны ногдол ашиг авах данс биш. Хөрөнгийн зах зээл дэх компанийн хувьцааг авах насан туршийн данс. Одоогоор 600 гаруй мянган иргэн хувьцааны дансаа нээлгээгүй байна. Гэхдээ 600 гаруй мянган иргэний 250 орчим мянга нь хүүхдүүд, үлдсэн нь гадаадад амьдарч, сурч байгаа хүмүүс юм.

Компанийн тухай хуулиар Төлөөлөн удирдах зөвлөл нь ногдол ашиг олгохоор бол хоёрдугаар сарын 19-нөөс өмнө шийдвэр гаргаж, олон нийтэд зарласан байх ёстой. Ингэж зарласан даруйд ногдол ашиг иргэдийн дансанд орно гэсэн үг биш. Иргэд дансаа нээлгэсний дараа тавдугаар сараас ашгийг бүртгүүлсэн данс руу шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, 2020 онд ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлэх юм.

-Онлайнаар данс нээлгэх шинэ үйлчилгээ нэвтэрсэн гэсэн үү?

-Хөрөнгийн биржид бүртгэлтэй 52 брокерын компани бий. /1072 хувьцааны данс нээх брокерын 52 компанийн жагсалт, байршлыг ЭНД дарж харна уу/  1072 хувьцааны дансыг зөвхөн брокер, дилерийн компанид л нээнэ. Хөрөнгийн биржийн сайтаар ороод, брокерын компаниудыг харсны дараа өөрт ойр байрлах газарт очоод дансаа нээлгүүлж болно.

Мөн коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор 10 брокер, дилерийн компани нь онлайнаар хувьцааны данс нээдэг болсон. Эдгээр компанийн аппликэйшныг татаж аваад дансаа нээлгэж болно. Түүнчлэн манай сайт руу ороод хувьцаагаа шалгаж, аль компанид данс нээлгэснээ харж болно. /Хувьцаагаа шалгах бол ЭНД дарна уу/

-Хувьцааныхаа зарим хэсгийг сургалтын төлбөртөө шилжүүлсэн, “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд 300 гаруй хувьцаагаа Засгийн газарт худалдсан хүн шинээр данс нээлгэх үү гэж иргэд их асууж байна?

-Монгол Улсын нийт хувьцаа эзэмшигчийн 80 орчим хувь нь хувьцааны дансаа нээлгэсэн. 2016 онд “Сайн хувьцаа”-ны хөтөлбөрийн хүрээнд 322 хувьцаагаа 300 мянган төгрөгөөр Засгийн газарт арилжсан хүмүүс дунд, мөн сургалтын төлбөртөө суутгуулсан иргэд дунд ч хувьцааны дансаа нээлгэсэн, нээлгээгүй хүмүүс бий.  Өөрөөр хэлбэл, брокерын компанид хувьцааны данс нээлгэхээр очоогүй  бол хувьцааны дансгүй гэсэн үг. Тиймээс иргэд маань өөрт ойр байрлах брокерын компани дээр очоод л 5000-7000 төгрөг төлөөд дансаа нээлгэчихэд, хувьцаа нээгдэх үед ногдол ашиг нь данс руу нь орно гэсэн үг шүү дээ.

-2016 онд 1072 хувьцаагаа өндөр үнээр арилжина гээд иргэд олон хоногоор дараалал үүсгэн зогсож байсан. Хувьцаагаа арилжсан, шилжүүлсэн тохиолдол бий юу?

-Хувьцааг арилжих, шилжүүлэх ямар ч боломжгүй. Таны дээр дурдсан үйл явдал нь залилангийн шинж чанартай зүйл болох нь тогтоогдож, хэдэн хүн цагдаагийн байгууллагаар шалгуулсан байдаг.

-Өв залгамжлалын гэрчилгээгээ авчраад нас барсан нэгнийхээ ногдол ашгийг авч болно гэсэн. Үүнийг тодруулна уу. Бас ямар материал бүрдүүлэх вэ?

-2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос хойш нас барсан хүмүүст 1072 ширхэг хувьцаа, 2011-2012 оны дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэлх хугацаанд нас барсан бол 536 ширхэг хувьцааны өв залгамжлал гэдэг зүйл яригдана. Гэхдээ хувьцаа нээлттэй болсон үед үр хүүхэд нь, гэр бүлийн гишүүн нь очиж бүртгүүлэх шаардлагатай. Одоо хувьцаа амилаагүй, хаалттай байгаа болохоор өв залгамжлах эрх нээгдээгүй байгаа. Монголын хөрөнгийн зах зээлд манай хувьцаа арилжаалагдаад эхэлсэн үед нас барсан иргэний хувьцааг шилжүүлэх эрх үүснэ. Тэр үед нас барсан хүний хань ижил, үр хүүхэд нь тухайн иргэний нас барсан гэрчилгээ, болон холбогдох материалыг бүрдүүлж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд өгснөөр ногдол ашгийг шилжүүлэн авах эрхтэй болно. Хувьцаа нээлттэй болсон өдрөөс эхлэн шаардлагатай материалуудыг зарлаж, мэдээлэх болно.

-Хувьцаа хуваарилагдсанаас хойш нас барсан хэдэн хүн байна вэ. Хуулийн дагуу хүсэлт гаргаснаас хойш жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ гардаг. Тэгэхээр нас барсан хүмүүсийн энэ жилийн ногдол ашиг яах вэ?

-Дотоодын хөрөнгийн зах зээлд манай хувьцаа нээлттэй болсон ч хувьцаа тухайн нас барсан хүний нэр дээр л байж байна. Ногдол ашгаас нь хоцорно гэсэн асуудал байхгүй, хадгалагдаад байж байна. Хууль ёсны өв залгамжлагч хувьцааг, ногдол ашигтай нь хэзээ ч авсан болно.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг эзэмшигч 2.8 сая иргэний хэд нь нас барсныг одоогоор хэлэх боломжгүй байна.

-2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэдэд 1072 хувьцаа олгогдсон. Түүнээс хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа, цаашлаад ногдол ашиг олгох боломж бий юу?

-Одоогийн долоон настнуудаас доош насныханд хувьцаа олгогдоогүй. Түүнээс доош насныханд ногдол ашиг олгох асуудлыг Засгийн газар өөрийн хувьцаанаас шийдэх асуудлыг ярилцаж байгаа. Тийм боломж бий гэж үзэж байгаа.

ХУВЬЦААГ ӨВ ЗАЛГАМЖЛАХАД ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ

Зарим хүн хувьцааны ногдол ашгийг нэг удаа л аваад дуусах мөнгө мэтээр ташаа ойлгож байна. Ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдоржоос тодрууллаа.

-1072 хувьцааны ногдол ашгийг сайн ойлгохгүй, өмнө нь хувьцааг худалдсантай андуурч ойлгох иргэд байна. Тиймээс та, ногдол ашгийн ашиг тусын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Ногдол ашиг гэдэг нь компани тухайн жилд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ тараахыг хэлнэ. Компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байсан ч болно.

Ногдол ашиг авснаар хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо хэмжээнд өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл, хүн үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулан авч түүнийг түрээслүүлснээр түрээсийн орлоготой болох бөгөөд энэ нь байшингаа худалдаж байгаа зүйл биш юм.

Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлж,  брокерын компаниуд онлайнаар хувьцааны данс нээж байгаа гэсэн. Чухам ямар ямар компани онлайнаар данс нээж байна вэ?

“Ард Капитал ҮЦК” ХХК http://dbx.ardcapital.mn/

– “Апекс Капитал ҮЦК” ХХК- https://dbx.apex.mn/

-“Ард секюритиз ҮЦК” ХХК http://dbx.ardsecurities.com/

“БиДиСЕК ҮЦК” ХК – https://reg.bdsec.mn/

-“Гүүдсек ҮЦК” ХХК – https://goodsec.mn/online

-“Голомт Капитал ҮЦК” SocialPay

– “Стандарт Инвесмент ҮЦК” ХХКhttps://dbx.standardinvestment.mn/  гэх мэт брокерийн компаниуд цахим хэлбэрээр данс нээж байна.

-Нас барсан хүний хувьцааны ашгийг өв залгамжлалын гэрчилгээгээр авч болно гэсэн. Үүний тулд яг ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Өв залгамжлалаар үнэт цаасыг шилжүүлэн авахдаа дараах материалуудыг бүрдүүлнэ.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-аас авсан дансны хуулга

– Өмчлөх эрхийн гэрчилгээ /Нотариат/

– Өв хүлээн авагчийн өргөдөл зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай. 

Үнэт цаасыг өвлөж авснаар түүнд ногдсон мөнгөн хөрөнгийг давхар эзэмших эрхтэй болно.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьд Засгийн газрын 2011 оны 116-р тогтоолоор Хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж эхлэх хүртэлх хугацаанд бусдад шилжүүлэхийг хориглосон байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-19 103.206.194.7

Үйлдвэрээ өргөжүүлээд ард иргэд, улсдаа хэрэгтэй олон сайхан бүтээн байгуулалт хийгээсэй гэж хүсч байна. Жил жилийн ногдол ашиг авахаас илүү шинэ эко үйлдвэр, бүтээн байгуулалтууд, байгалийн нөхөн сэргээлт, сургууль цэцэрлэг, эмнэлэг, ндийн засгийн өсөлт баян улс орон бүтээх нь насан туршийн минь хөрөнгө оруулалт байх болно. Өндөр амжилт хүсье "Эрдэнэс Тавантолгой"…

Avatar

Зочин 2020-02-19 103.206.194.7

Төр муу менежер биш гэдгээ харууллаа, төрийн өмчит хувьцаат компани бүх өрөө төлөөд, ногдол ашиг тарааж эхлэнэ гэдэг бахархмаар юм аа Эрдэнэс Таван толгой. Иргээдүй гэгээлэг харагдаж байна.

Avatar

Зочин 2020-02-19 103.206.194.7

Иргэн бүр нь хувьцаа эзэмшдэг манайх шиг орон байхгүй шүү. Одоо эдийн засаг маань сэргээд, хөрөнгийн зах зээлээ ч өндөр хөгжүүлчихвэл. Эх орондоо л ажиллаад амьдраад баймаар. Монгол хүн болж төрсөндөө үнэхээр талархаж байна.

Avatar

Зочин 2020-02-19 103.206.194.7

2012 оны 4 сараас хойш төрсөн хүүхдүүддээ ч мөн хувьцаа олгох нь батлагдчихвал сайн юм сан.

Avatar

Зочин 2020-02-19 103.206.194.7

Өмнө нь тэгээд яаж ажиллаад байсан юм. Одоо ингээд ногдол ашиг өгөөд байх юм уу

Avatar

Зочин 2020-02-19 103.206.194.7

1072 хувьцаа амилах нь, одоо л нэг улсдаа үр өгөөжөө өгөхндээ. Баярлалаа "Эрдэнэс Тавантолгой" цаашдын их бүтээн байгуулалтанд нь АМЖИЛТ.

Avatar

Зочин 2020-02-19 103.206.194.7

2012 оноос өмнө төрсөн хүүхдүүддээ хувьцааны дансыг нь нээлгээд хувьцаагаа амилуулах хэрэгтэй. Хувьцаагаа амилуулаад иргэн бүр ноогдол ашиг хүртэх эрхтэй.

Avatar

Зочин 2020-02-19 103.206.194.7

1 хүнд ногдох 96480₮ бол мөнгө тарааж буй явдал биш. Байгалын баялаг бол гагцхүү ард түмний мэдлийнх бөгөөд "Эрдэнэс Тавантолгой" баягалын баялаг ашигласныхаа төлбөрөөс иргэдэд хүртээж байна, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна. Бусад байгалын баялаг ашиглан үйл ажиллагаа явуулдаг компаниуд ард иргэдэд үр өгөөжтэй зүйл хийх ёстой. Үлгэр жишээ болж байгаад баярлалаа "Эрдэнэс Тавантолгой"…

Avatar

Зочин 2020-02-19 103.206.194.7

Нийт хэчнээн төгрөг ногдол ашиг гэж тарааж байгаа юм. Үүний оронд эмнэлэг, сургууль, цэцэрлэг бариач ээ.

Avatar

Зочин 2020-02-19 103.206.194.7

У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн ажиллаж байна

Avatar

Зочин 2020-02-19 103.206.194.7

Ард иргэддээ “Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг хуваалцах гэж буйд баяртай байна гэхдээ энэ их мөнгийг залуучууд нар авах хүсэл сонирхол алга үүний оронд энэ мөнгөөр хүүхдийн эмнэлэг эсвэл цэцэрлэг сургууль барисан дээр байх. Төмөр замаа ч бариад ирээдүйд олон олон жил улсдаа үр өгөөжөө өгөх бүтээн байгуулалт бидэнд хэрэгтэй билээ. “Эрдэнэс-Тавантолгой”-н хамт олонд амжилт, уурхайчдын алдар бадартугай…

Avatar

Зочин 2020-02-19 66.181.161.107

Яагаад тэр богинохон хугацааг сонгож өвлүүлэх юм болоо. Хоёр хрногийн зөрүүтэй нас барсан бол хохино уу. Тайлбарлаад өгөөч хүмүүсээ

Avatar

Зочин 2020-02-19 192.82.65.189

2019 оныхоо хувьцааны ноогдол ашиг 96.000 төгрөгөө эх орныхоо бүтээн байгуулалтад өгмөөр байна. яаж өгдөг юм бол

Avatar

Nad ruu shijuulchih 2020-02-19 122.201.24.106

Bi ugchiye

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж