Эгчтэй хүмүүс илүү ухаалаг, илүү өөдрөг байдгийг эрдэмтэд тогтоожээ | News.MN

Эгчтэй хүмүүс илүү ухаалаг, илүү өөдрөг байдгийг эрдэмтэд тогтоожээ

Эгчтэй хүмүүс илүү ухаалаг, илүү өөдрөг байдгийг эрдэмтэд тогтоожээ

Эгчтэй хүмүүс илүү ухаалаг, илүү өөдрөг байдгийг эрдэмтэд тогтоожээ

Ах, эгчтэйгээ хамт байх нь заримдаа үнэхээр залхмаар ядаргаатай байдаг ч тэдэнтэйгээ зүрх сэтгэлээсээ ярилцах нь юу юунаас илүү сайхан байдаг билээ. Эгчтэйгээ хамт өссөн хүүхдүүд бусдаас илүү жаргалтай байдгийг судлаачид тогтоожээ. Английн Лэйстерийн Де Монтфорт их сургууль болон Хойд Ирландын Ульстер их сургуулиудын хамтарсан судлаачдын баг 17-25 настай 570 гаруй хүнээс олон тооны янз бүрийн сэтгэл зүйн асуулт асуусны дотор сэтгэцийн эрүүл мэндийн асуулт ч байсан аж.

Энэхүү судалгаанд оролцсон эгчтэйгээ хамт өссөн хүмүүс илүү бусадтай чөлөөтэй харилцаж, амьдралыг өөдрөгөөр хардаг нь тогтоогджээ.

Судалгааны ахлагч профессор Тони Кассиди ярихдаа “Эгч нар гэр бүл дотор илүү чөлөөтэй харилцаа үүсгэдэг ба мөн гэр бүлийг илүү нэгдмэл болгодог. Харин ах нар илүү эсрэг нөлөө үзүүлдэг санагдсан. Нээлттэй сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байх нь сэтгэл санаа, эрүүл мэндэд тустай. Харин эгч нар гэр бүлд байснаар үүнийг дэмждэг. Магадгүй хөвгүүд байгалиасаа олон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьдаггүй байх хандлагатай байж болох юм” хэмээжээ.

Үүнтэй адил судалгааг 2010 онд АНУ-ын Юта мужийн Брингхэм Ян их сургуулийн судлаачид хийж байжээ. Тус судалгаанд нэгээс дээш хүүхэдтэй 395 гэр бүл оролцсон байна. Үр дүнд нь эгчтэй хүмүүс илүү сайхан сэтгэлтэй, зөөлөн хүмүүс болдог нь харагджээ. Мөн энэ судалгааны үр дүнд ахтай хүмүүсийн үерхэл илүү бат бөх байдаг нь тогтоогдсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүн. 2020-02-18 103.10.21.22

Буруу орчуулга байна ш дээ!!! Англи хэлний Sister буюу эгч дүүс гэдэг үгийг ганцхан эгч гэдэг утгаар нь орчуулсан байна. Яг үнэндээ бол Монголоор гэсэн утгатай. Эгч дүүстэй хүмүүс илүү амьдралын арга ухаанд суралцсан байдаг бөгөөд нийгэмд хөлөө олж явах чадвар сайтай байдаг.

Avatar

Зочин 2020-02-18 202.21.107.88

Ямар өнцгөөс харахаас болно. Эгчтэй ахтай байх бүрэн дүүрэн сайхан. Заримдаа ээжийн талын эгч нар/ нагац эгч нар/ бие биендээ өөрсдөө ч ойлгохгүй атаархал цаад яршигтай харагддаг. Тэгээд л монголчууд ураг төрлийн хол нь дээр уул усны ойр нь дээр гэдэг байсан байхдаа.

Avatar

olon saixan bysgyichyyd bn. 2020-02-18 132.194.13.90

ERYYL DUTAXGYI.

Avatar

Зочин 2020-02-18 207.6.112.23

unen gej bodjiin, egch mar hoorhii aav eej shig buh yumand sanaa zovj tuslaj baidag. Ahtai baih bainga neg hamgaalalttai um shig setgegdel torood baidag, hamt bainga baihgui ch

Avatar

Зочин 2020-02-18 182.160.39.14

Эгч хүн гэдэг чинь дүүдээ зөөлөн хандаж,байнга хамт , дандаа ярилцаж зөвлөж ,сургаж, хайрлаж ,эрхлүүлэж ,хооллож ,асраж ,хамгаалаж байдаг бурхад шүү дээ

Avatar

Зочин 2020-02-18 202.9.46.109

hudlaa esregeeree harin ch ataa jutuu ih bdg

Avatar

Зочин 2020-02-18 122.201.21.186

Шал худлаа

Avatar

Зочин 2020-02-18 59.153.114.20

Энэ чинь туйлын үнэн, яг л зайлшгүй зүй тогтол биш. Зүгээр л сэтгэл зүйн ангийн оюутануудын дипломны л ажил шүү дээ. Дээрээ эгчгүй хүмүүс толгой гудгар, бусдаас дутуугаа тэр тусмаа эгчтэй хүмүүсээс дутуугаа мэдэрч гутарч амьдрах нээ. Яагаад ийм юм бичээд байдаг юм. Гэнэт чамин содон зүйл сонссон, хөөрсөн хүүхэд шиг /үнэндээ харанхуй гар/ нөхөр байна аа даа.

Avatar

Mom 2020-02-18 122.201.21.83

Emegtei hun setgel n uyan zuulun baidagtai shuud holbootoi.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж