Дарсны үнэ эрчимтэй унаж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Дарсны үнэ эрчимтэй унаж байна

Дарсны үнэ эрчимтэй унаж байна

Калифорнийн усан үзмийн ургац төлөвлөсөн хэмжээнээс илүү гарахын хажуугаар дарсны эрэлт багассанаас болоод дарсны үнэ ойрын таван жилийн хамгийн доод түвшинд хүрсэн бөгөөд энэ үнэ ойрын ирээдүйд хэвээрээ байх төлөвтэй байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дарсны эрэлт багасч байгаа нь америкчууд дарснаас илүү ликёр, коктейльд дуртай болсонтой холбоотой аж. Мөн миллениалчуудын дарсны мэдрэмж өнгөрсөн үеийнхэнтэйгээ төдийлөн нийцэхгүй байгаа нь дарсны эрэлт буурахад ихээр нөлөөлж буй юм байна.

2016 онд Калифорнийн усан үзэм тариалагчид усан үзэм тарих болон ургац хураах илүү үр дүнтэй арга хэрэглэж эхэлжээ. Ийнхүү ургац хураалт сайжирсан ч нөгөө талаас эрэлт буурсан нь дарсны зах зээлд сөргөөр нөлөөлж буй аж.

Усан үзэм тариалагчдын холбооны ерөнхийлөгч Жефф Биттерийн хэлснээр тариачид илүү ургацаа хоёрдогч зах зээл буюу Брэнди, эсвэл усан үзмийн баяжмалын үйлдвэрт хэрэглэж болох нь. Гэвч тус салбарууд тариачдад төдийлөн ашиг өгдөггүй байна.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж