"Эрдэнэс бонд" гаргаж, тэтгэврийн зээл тэглэх асуудлыг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

"Эрдэнэс бонд" гаргаж, тэтгэврийн зээл тэглэх асуудлыг цэгцэлнэ

"Эрдэнэс бонд" гаргаж, тэтгэврийн зээл тэглэх асуудлыг цэгцэлнэ

ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу зургаан сая хүртэл тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх хууль батлагдаад, түүнийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл  УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.02.18/ энэхүү ажлын хэсгийхэнтэй уулзаж, Эрдэнэс бонд гаргаж, зээл тэглэх ажил дуусгавар болж байгаа талаар мэдээлэл өглөө. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн зүгээс "Эрдэнэс бонд" гаргаж, арилжааны банкуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэж байгаа бөгөөд энэ ажлыг Цагаан сарын баяраас өмнө эцэс болгохыг УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг үүрэг болголоо.


"ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУС" ХХК: 

-“Эрдэнэт силвер ресус” компани тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотойгоор салхитын мөнгөний ордын хуучин эзэмшигчдийн хуулийн байгууллагад хандсан асуудал хөндөгдөж байсан. Бид зохих журмын дагуу “Жи Пи Эф” ХХК-тай ярилцаж, өнөөдрийн байдлаар нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байсан гомдлоосоо татгалзсан.  Мөн холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгох хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэлээ татгалзаж, хуулийн дагуу хамтарч ажиллахаа мэдэгдсэн.Өнөөдрийн байдлаар бид Салхитын алт, мөнгөний орд дээр нэмэлт ТЭЗҮ боловсруулж, ордын цэвэр өгөөж нь татвар орсон дүнгээр 569 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гарч байгаа. Тухайн ордын гуравны нэг буюу бага хэсэг дээр хийгдсэн тооцоолол. Цаашид эрэл хайгуулаа нэмэгдүүлж, одоо байгаа нөөцөө 2-3 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:

-ҮАБЗ-өөс шийдвэр гаргаж, тэтгэврийн зээлийг зургаан сая хүртэл хугацаатай зээлийг тэглэх хууль гаргаж, хэрэгжээд явж байна. Банкны системийн зээл арилжааны банкны зээлийн багагүй хувийг эзэлдэг. Хууль гарсантай холбоотойгоор банкуудын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Монголбанк оролцож, хүндрэл багатайгаар шийдэх зохицуулалт, дэмжлэг үзүүлээд явж байгаа. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” компаниас гарах зээлийг бондоор солиход хүүгийн зөрүү, ирээдүйд үүсэх алдагдал зэрэг бүх талаар ажлын хэсэгт орж, хамтарч ажиллаж байгаа. “Эрдэнэс Монгол” компаниас бондыг зээлээр солих асуудал шийдэгдэж байна гэж ойлгож болно. Тэгэхээр одоо бонд гарч, шууд банкны бланс дээрээ байгаа тэтгэврийн зээлээр солигдож байна гэсэн үг.  Мөн Монголбанкнаас тэтгэврийн зээл олгохыг зогсоосон байсан учраас цаашид зургаан сар хүртэл хугацаагаар зээл олгох эсвэл гэсэн зохицуулалт хийж, хязгаартай хүрээнд олгохоор шинэчлэл хийгээд явах байх. Тэтгэврийн зээлийг тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр гурван сар хүртэл хугацаагаар олгож болно гэсэн хувилбарыг Монголбанк гаргаад болно гэж үзэж байгаа.

ХААН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛ:

-УИХ-аас тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор Хаан банк тэтгэврийн зээлийг суутгаагүй байна. Бондыг хүлээж авсны дараа бичилтүүдийг хийнэ гэсэн хүлээлттэй байсан. Өнөөдрийн байдлаар 540 салбарын орчим 2,4 сая хадгаламж эзэмшигчтэй бөгөөд эдгээр хадгаламж эзэмшигчийнхээ эрх ашгийг аливаа гэрээ хэлэлцээрт тусгах ёстой. Нийт тэтгэвэр авагчдын 62 орчим хувь нь Хаан банкаар дамжуулдаг бөгөөд гуравдугаар сарын тэтгэврийг олгох, Цагаан сарын баярын өмнө тэтгэврийн зээл тэглэх асуудалд оролцоод явна.

ТӨРИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ДӨЛГӨӨН:

-Төрийн банк өнөөдрийн байдлаар 330 гаруй суманд 504 салбар нэгжээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар ойролцоогоор 223 тэрбум төгрөгийн зээлийн багцтай байснаас 180 орчим тэрбум төгрөг нь зургаан саяас доош үнийн дүнтэй тэтгэврийн зээл байсныг тэглэж, тэтгэврийг нь олгосон. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хууль гарсантай холбогдуулан хуулийн дагуу тэтгэврийн зээл тэглэх ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллаж байгаа.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХК-ИЙН ЗАХИРАЛ П.ГАНХҮҮ:

-Манай компанийн хувьд стратегийн үр ашигтай ордуудыг эргэлтэд оруулж, эдийн засагт өгөөж өгөх үүрэгтэй төрийн өмчит компани. Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор хуулийн хугацаанд Хөгжлийн банкнаас баталгаа гаргаж, "Эрдэнэс бонд" үнэт цаас гарсан. Одоо арилжааны банкуудтай хийх 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр зургаан сая хүртэл тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Үүнээс гадна тэтгэврийн зээл  195 мянган аваагүй тавдугаар сарын 1-нд Эрдэнэс бонд олгох ажлын бэлтгэл ажил хийгдээд, үндсэндээ бэлэн болсон. Ойрын хугацаанд бонд арилжаалах гэрээнд арилжааны банкуудтай гэрээ хийж, энэ ажил дуусна.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Тэтгэврийн зээлийг тэглэх нүсэр ажлыг амжилттай ажилласан ажлын хэсгийн гишүүд, ахлагчид, холбогдох байгууллагуудад талархаж байна. 418 мянган тэтгэвэр авч байгаа хүмүүстэй холбоотой том асуудал бөгөөд анх удаа хийгдэж байгаа учраас энэ том ажлын сайн хийж гүйцэтгэж байна. Банкууд хадгаламж эзэмшигчдийнхээ нэрийн өмнөөс, Монголбанк эдийн засгийн тогтвортой байдлыг хангах эрхэм зорилгын үүднээс, С.Чинзориг сайд тэтгэвэр авагчид, халамж хүртэгчид гээд олон эрх ашгийн уулзвар дээрх нүсэр ажил байлаа. Бонд гарсан, Цагаан сарын өмнө тэтгэврийн зээл тэглэх ажлыг дуусгавар болохоор болж байна. Арилжааны банкуудын хувьд 10 хувийн зээлтэй байсан бол энэ удаад зургаан хувийн хүүтэй зээлээр сольж байгаа учраас зөрүү гарч байгаа ч арилжааны банкууд аль аль талдаа хохиролгүй нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилласанд баярлалаа.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж