Ким Жон Ун цагаан морьдоо ОХУ-аас 75 мянган ам.доллараар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун цагаан морьдоо ОХУ-аас 75 мянган ам.доллараар авчээ

Ким Жон Ун цагаан морьдоо ОХУ-аас 75 мянган ам.доллараар авчээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2019 оны сүүлээр улсынхаа өндөр албан тушаалтнуудын хамт ариун дагшин Пэктү уулын цаст хөндийгөөр цасан цагаан морь унан давхиж буй зургаа нийтэлсэн. Тэрбээр хэсэг хугацаанд нам жим байж байгаад гэнэт ийн гарч ирснийг ямар нэгэн чухал шийдвэр гаргах гэж байна хэмээн дэлхийн хэвлэлүүд онцолж байсан юм.

Тэрбээр тухайн үед ОХУ-аас 75,509 ам.долларын өртгөөр нийт 12 морь худалдан авсан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Энэхүү мэдээллийг анх Сөүлд төвтэй “NK News” агентлаг Оросын талын гаалийн мэдүүлгээс олж авсан байна.

Өмнө нь Ким Жон Ун 2015 онд мөн л ОХУ-аас 61 адууг 192,204 ам.доллараар худалдан авч байжээ. Хойд Солонгос 2010-2019 оны хооронд 138 адууг 584,302 ам.долларын өртөгтэйгээр ОХУ-аас худалдан авсан байна. Эдгээр худалдан авалтууд нь тус улсын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн эсрэг олон улсын хатуу хориг арга хэмжээ авах үетэй давхцаж байгаа юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж