Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ | News.MN

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 18-наас 23-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод зохион байгуулагдана. Эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо.

Энэ удаагийн Азийн аваргад манай улс чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа, сонгомол бөхийн төрөлд нэг тамирчин хүч үзнэ. Энэ жилийн УАШТ-ий алтан медальт найм, мөнгөн медальт ес, хүрэл медальт гурван бөх Энэтхэгийн дэвжээнд зодоглох бөгөөд манай бүрэлдэхүүний тал нь тивийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм.

Дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, эмчээр Б.Ганзолбоо, шүүгчээр Олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ю.Батсайхан нар ажиллана. 

Монголын эрэгтэй бөхчүүд 1989 онд Японы Оараид, бүсгүйчүүд 2000 онд БНСУ-ын нийслэл Сөүлд болсон тивийн аваргад анх оролцсоноос хойш 23 алт, 63 мөнгө, 89 хүрэл, нийт 175 медаль хүртээд байна.

АЗИЙН АВАРГАД ЗОДОГЛОХ БҮРЭЛДЭХҮҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Батжаргалын Төгс
61 кг: Намсрайн Ганбаяр
65 кг: Баттулгын Нямдорж
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
74 кг: Занданбудын Сумъяабазар
79 кг: Дамжингийн Батзул
86 кг: Ганбаатарын Ганхуяг
92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл
97 кг: Баасанцогтын Өлзийсайхан
125 кг: Доржхандын Хүдэрбулга
Эмэгтэйчүүдийн 50 кг: Бямбасүрэнгийн Мөнхнар
53 кг: Ганбаатарын Отгонжаргал
55 кг: Мөнхболдын Дөлгөөн
57 кг: Эрхэмбаярын Даваачимэг
59 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
62 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ
65 кг: Зоригтын Болортунгалаг
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
72 кг: Энхбаярын Цэвэгмэд
76 кг: Ганбатын Ариунжаргал
Сонгомол бөхийн 60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди

ЭХ СУРВАЛЖ: Mongolian Wrestling Federation

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-18 66.181.161.113

Энэ жил Монголын насанд хүрэгчдээр Баатаржавын Шоовдор маш муу барилдсан даа. Уг нь дэмжиж байсан ч харамсалтай ялагдсан.

Avatar

Зочин 2020-02-18 66.181.177.179

Вирус чирж ирж гай болох нь л дээ, энэтхэг ч замбараагуй газар даа, вирус энэ тэр намжтал тэндээ шал арчаад байж байвал таарна

Avatar

Зочин 2020-02-18 43.242.243.242

Шинэ мэдээ байна уу азын аврагыг хаанаас узэж болох вэ хэлээ ч

Avatar

Ж 2020-02-18 66.181.161.47

Энэтхэг улсын дели хотод

Avatar

Зочин 2020-02-18 182.160.32.20

huurhun yum be yadaj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж