Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Амазон сайтын үүсгэн байгуулагч, захирал Жефф Безос өчигдөр/2020.02.17/ Bezos Earth нэртэй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх сан байгуулснаа зарлалаа. Өдгөө 56 настай бизнесмен тус сандаа нийт 10 тэрбум ам.долларын санхүүжилт зориулахаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдсэн юм.
Безосын хэлж буйгаар түүний энэ мөнгө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буй эрдэмтэд, идэвхтэнүүд, төрийн бус байгууллага болон бодитой хувь нэмрээ оруулж чадах хүн бүхэнд зориулагдах ажээ. Тэрбээр өөрийнхөө байгуулсан сангаа дан ганцаараа санхүүжүүлэх бус, бусад хүмүүс хандив өгөх боломжтой хандивын сан болгох тал дээр төвлөрнө хэмээжээ.
Түүний одоогийн нийт хөрөнгө 130 тэрбум ам.доллараар үнэлэгддэг бөгөөд 10 тэрбум ам.долларын хөрөнгө гаргахад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж таамаглаж байна. Тэрбээр бусад технологийн салбарын тэрбумтан хүмүүсээ бодвол нийгмийн сайн сайхны төлөө их зүйл хийдэг. Өмнө нь Безос 2018 онд амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдийн цэцэрлэгт зориулан үнэгүй интернет сүлжээ байгуулсан билээ.
Холбоотой мэдээ