Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналт хийгдэж байна | News.MN

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналт хийгдэж байна

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналт хийгдэж байна

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналт хийгдэж байна

Нийслэлийн Засаг даргын “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт коронавируст “Ковид-19” халдвараас сэргийлэх, илрүүлэх, хяналт, тандалт зохион байгуулах үүрэг бүхий эрүүл мэндийн хяналтыг авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны “Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” А/07 тушаал гарч, 2020 оны 02 дугаар сарын 07–ны өдрөөс эхлэн харьяа эрүүл мэндийн байгууллагуудыг хуваарийн дагуу эхлэн ажиллаж байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод НЭМГ-аас НОБГ, НЦУГ, НМХГ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас доорх хуваарийн дагуу  ахлан ажиллаж байна.

  1. Хэрлэнгийн гүүр – Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /4/
  2. Багахангай – Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг
  3. Налайх – Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /4/
  4. Эмээлт – Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /23/, Наркологийн эмнэлэг
  5. Баруун туруун – Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /32/, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /20/
  6. Морингийн даваа – Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /27/, Энэрэл эмнэлэг
  7. Гүнтийн даваа – Чингэлтэй дүүрэг, ӨЭМТ /16/
  8. Өлзийт – Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ 15/–ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн томилогдон ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шуурхай штаб байгуулагдаж, энэ дагуу НЭМГ-аас томилогдсон албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн Зам тээвэр, хөгжлийн яамнаас болон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоос цаг үеийн мэдээлэл авч нэгтгэн, Нийслэлийн Онцгой комиссын удирдлагад тогтмол хүргэн ажиллаж байна.

2020 оны 02 дугаар сарын 07-ноос 18-ны өдрийн байдлаар, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх дээрх товчоодоор 57.259 тээврийн хэрэгсэл, 173.527 зорчигч нэвтэрсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй.

Түүнчлэн дээрхи хугацаанд 150 галт тэргээр 41.469 зорчигч, нисэх онгоцоор 229 нислэг үйлдэж, 19.585 зорчигч, автотээврийн үндэсний төвөөр 2156 тээврийн хэрэгслээр 40.149 хүн тус тус зорчиж төмөр замаар 1, нисэх онгоцоор 6 сэжигтэй тохиодол илрүүлэн тусгаарласан байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж