Олон нийтийн газар нус, шүлсээ хаях нь элдэв өвчин тараах эрсдэлтэй. Ийм зөрчил гаргасан 1800 гаруй иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэж, торгууль ногдуулжээ. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлс, цэрээ хаяж, бие зассан бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож буй. Эл хуулийн хэрэгжилтэд хяналтыг чангаруулж, зөрчил гаргасан иргэн, аж ахуй нэгжид хариуцлага тооцохыг Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон билээ.
МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай “Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ойр орчмын газраа бохирдуулсан, ил задгай хог хаясан таван аж ахуйн нэгж, гурван иргэнд нэг сая 800 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Зөрчил гаргасан иргэдийг ойролцоох гудамж талбай дахь аж ахуйн нэгж байгууллагуудын хяналтын камераар илрүүлж байгаа ” гэлээ.
Цагдаагийн байгууллагаас нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай бие зассан 169 зөрчил, нус шүлсээ хаясан 85 зөрчлийг илрүүлжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ