Оросын 217 зорчигчтой онгоц сүйрчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.31-нд нийтлэгдсэн

Оросын 217 зорчигчтой онгоц сүйрчээ

Арваннэгүгээр сарын 1-нийг Орос гашуудлын өдөр болгон зарлав

 

Оросын зорчигч  тээврийн онгоц Синай хойгт сүйрсэнтэй холбогдуулан Оросын ерөнхийлөгч  владимир Путин арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг  гашуудлын өдөр болгон зарлав. Оросын төрийн тэргүүн зохих зарлигт гарын үсгээ зуржээ.

 

Энэ өдөр Орос даяар төрийн далбааг буулган  зугаа цэнгээний бүхий л үйл ажиллагааг зогсоожээ. Ерөнхийлөгч  засгийн газартаа холбооны субьектийн эрх баригчдын хамт амь үрэгдэгсдийн ар гэрд туслах арга хэмжээ авах үүрэг өглөө.

Путин амь үрэгдэгсдийн гар гэр, төрөл саданд дахин эмгэнэл илэрхийллээ.  Улсын комисс байгуулан ОБЯ-ны онгоцнуудыг Египетэд илгээх үүргийг Путин өгсөн байна.

Онгоц сүйрсэн газраас одоогоор зуугаад цогцос олдоод байна

Оросын зорчигч тээврийн онгоц унасан газраас одоогоор зуугаад хүний цогцос олдоод байна. Онгоц хоёр хэсэг тасран унасан ба сэгийн дотор байсан зуугаад цогцсыг бид гарган аваад байна” гэж Египетийн аврах албаны төлөөлөгч хэлжээ.

 

Үүнээс өмнө онгоцны сэгэн дундаас хүний дуу сонсогдсон, бид амь зорчигчийг олно гэж найдаж байна хэмээн аврагч нарын нэг хэлсэн байна. Мөн ослын газраас онгоцны хар хайрцгуудыг олжээ.

 

Оросын мөрдөн байцаах хороо Египетийн Синай хойгт "Когалымавиа» компанийн Airbus A321 онгоц сүйрсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн 351 зүйл ангиар “нислэг болон түүнд бэлтгэх явцад  журам зөрчсөн” гэж эрүүгийн хэрэг үүсгэжээ.  

 

Шарм-эль-Шейх — Санкт-Петербург чиглэлээр нислэг үйлдэж байсан "Когалымавиа» компанийн аэробус Москвагийн цагаар өглөөний 06:51 тэндээс хөөрч  07:14 цагт холбоо тасарсан байна. Удалгүй радарын дэлгэцнээс алга болжээ. Сүүлчийн нислэг нь дөнгөж 23 минут үргэлжилсэн онгоцонд 217 зорчигч, багийн долоон гишүүн явсны 17 нь хүүхэд байжээ. Агаарын хөлөг Хойд Синайн Эль-Ариш хотоос өмнө зүгт унасан аж. Ослын шалтгаан нь техникийн асуудал байж магадгүй. Багийнхан долоо хоногийн дотор хэд хэдэн удаа энэ талаар удирдлагадаа сануулж байжээ. Нисэхийн компани цөөн агаарын хөлөгтэй учир эдгээр онгоцнууд Египетэд тасралтгүй нийслэг хийж байлаа.

 

Ямар онгоц вэ?

 

Серийн дугаар нь 0663 гэсэн А321-231 онгоцыг 1997 онд үйлдвэрлэжээ. IAE V2500 хоёр хөдөлгүүрийг нь International Aero Engines консорциум , Rolls-Royce, Pratt&Whitney, Japanese Aero Engine Corporation, Германы MTU компанитай хамтран бүтээсэн юм байна. Онгоц нь Голландын AerCap (1563 онгоцтой) лизингийн компанийн хөрөнгө бөгөөд  Ирландын EI-ETJ бүртгэлтэй, Оросын "Когалымавиа» компани 2012 оноос ашиглаж иржээ. Үүний өмнө түүнийг Туркийн Onur Air ба Саудын нисэхийн зэрэг дөрвөн компани ашиглаж иржээ.

Скриншот: сайт flightradar24.com

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж