Амралтын өдрөөр хаана, юу болох вэ? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Амралтын өдрөөр хаана, юу болох вэ?

Хуучирсан мэдээ: 2015.10.31-нд нийтлэгдсэн

Амралтын өдрөөр хаана, юу болох вэ?

Жил бүрийн Аравдугаар сарын 31 Сүнсний баяр” буюу /Halloween/ болдог. Монголчуудын хувьд энэ баярыг сүүлийн жилүүдэд өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Тэгвэл энэ баярт зориулсан олон төрлийн үдэшлэг болно. Та ямар үдэшлэгт явахаа шийдээгүй байгаа бол энэ мэдээллийг үзнэ үү.


1. Хотын төв цэгт буюу МУБИС-ийн чанх урд байрлах “LIGHT HOUSE” ресторан аравдугаар сарын 31-ний орой “Kizomba Halloween” үдэшлэгийг санал болгожээ. Энэ үдэшлэг таксгүйн дээр бүх бүтээгдэхүүндээ 50 хувийн хөнгөлөлт зарлан, үйлчлүүлэгчдэдээ жинхэнэ бэлэг барих гэж байна. Мөн та сүнсний баярын сонирхолтой нүүр будалтыг өөрийн хүссэн сонголтоор хийлгэж болох аж.

Кизомба ХАЛЛОВЭЭН үдэшлэг


 

2. Энэ Halloween-оор ямар дүрд хувирахаа шийдсэн үү?

Nuudel.mn-ээс залуусын дунд “Halloween makeover” Halloween-н шилдэг дүр хувиргалт шалгаруулах уралдааныг зарлажээ.

Уралдаанд хэрхэн оролцох вэ?

1. Nuudel.mn хуудсанд лайк дарсан байх.
2. Уралдааны постыг паблик шэйр хийсэн байх
3. Nuudel.mn хуудас руу pm-ээр Halloween-н дүр хувиргасан зургаа явуулах


3. Ямар дүрд хувирах вэ? Үргэлж л зомби, үхсэн хүн, сүнсний дүрд хувирдаг залуус магадгүй үүнийг үзээд өөр өмсгөлөөр гоёж болдог, олон сонголт байдгийг мэдэх боломжтой юм байна. Эдгээр өмсгөлүүд нь сүнсний баярын шилдэг өмсгөлөөр АНУ-д 2015 онд шалгарчээ.


-"Номтой нөхөрлөе клуб"-ээс зохион байгуулдаг "Номын бага хуралдай"-н өнөөдрийн зочноор УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр оролцохоор болжээ. Өмнөх 49 дүгээр "Номын бага хуралдай"-д "Гараг" студийн захирал, яруу найрагч, сэтгүүлч, аялагч, судлаач Г.Бадамсамбуу оролцож, залуустай олон сонирхолтой сэдвийн талаар яриа өрнүүлжээ. Энэ удаагийн 50 дугаар "Номын бага хуралдай" Орчлон сургуулийн урд талд, Улаанбаатар чуулгын зүүн талд Данделион ресторан дотор байрлах Номтой Нөхөрлөе клубын нэрэмжит BookCafe-д маргааш буюу Ням гаригийн 11 цагт эхлэх юм. Тасалбарын үнэ нь 5000 төгрөг.

-Эрдэмтэн судлаач С.Бат-Эрдэнэд зориулсан хандивын толголт маргааш /11.01/ "Улаанбаатар паласе"-д болно. Ид хийж бүтээх үе дээрээ яваа залуу эрдэмтэн судлаач С.Бат-Эрдэнэ "Ходоодны хорт хавдар нь эцсийн шатандаа орсон. Хэвлийн усжилттай” гэж оношлогдсон бөгөөд БНСУ-ын SAM Medical Center эмнэлэгт яаралтай хагалгаанд орвол амь насыг нь аврах боломжтой гэсэн байна. Эмчилгээний зардал нь 123 сая төгрөг болжээ. Улмаар С.Бат-Эрдэнийн найз нөхөд, хамт олон нь элэг нэгт ахан дүүс нийлж, хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.

Тоглолтонд:

  • АЖ Д.Самбуу
  • АЖ Ч.Батсайхан
  • МУГЖ Ж.Уранчимэг
  • МУГЖ Э.Бүрнээбаяр
  • МУГЖ М.Бямбажав
  • МУГЖ Г.Батбаяр
  • МУСТА А.Хосбаяр
  • МУСТА Г.Чинболор
  • МУСТА Н.Баасандорж
  • МУСТА П.Бямбахүү
  • МУСТА Амаржаргал
  • МУСТА Д.Бурмаа
  • МУСТА Э.Төрмандах, О.Гансувд
  • Шанз – 3
  • Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг
  • Дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар оролцоно.

Тоглолтын тасалбарын үнэ 15 мянган төгрөг. Харин Хандивын данс: 5013166943 /ХААН БАНК/, 1050001234741 /ТӨРИЙН БАНК/

Хаана ямар кино гарах вэ?

“Өргөө” кино театрт “Скаутын зомби устгах гарын авлага”, “The Last Witch Hunter зэрэг гадаад киноноос гадна “Бохир ертөнц” МУСК-г үзэх боломжтой юм.

Харин “Тэнгис” кино театрт “Ju-On”, “Single Ladies 2”, “Марсын иргэн” кинонуудыг үзэх боломжтой юм.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-31 150.129.143.195

manaihan muu yumandaa sain ene chin muu sunsnuudiig ......heleh ch ug alga....daanch dee

рхаи 2015-10-31 103.229.120.11

Мубис-н урд лайт хауст болох сүнсний баяр чинь жинхэнэ утгаараа болохнээдээ яг урд н хаяа залгаад шшүх эмнэлэгийн морг байгаа тийшээ л орж баяраа тэмдэглэх хэрэгтэйдээ

Mongold ene bayar l dytaj gene 2015-10-31 122.201.21.246

bayar ch gej dee bi uuniig hyvidaa myy yeriin bayar gej boddog. evgui evgui bag hytsas umschihuud hun ailgaad er n eniig horij boldoggui um bh daa. Buur l urgun delger temdegleed bh bolj !!!