BBC агентлаг 100 насны босгон дээрээ дампуурах уу?

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

BBC агентлаг 100 насны босгон дээрээ дампуурах уу?

BBC агентлаг 100 насны босгон дээрээ дампуурах уу?

Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл BBC (British Broadcasting Corporation) олон арван жилийн турш Их Британийн төдийгүй дэлхийн мэдээ, мэдээллийн зүрх нь байсаар ирсэн билээ. Гэвч өдгөө тус агентлаг цаашид үйл ажиллагаагаа явуулахын тулд хүндхэн шалгууруудтай нүүр тулж байна.

ВВС 2022 онд 100 нас хүрэхийн даваан дээр улс төрийн дайсагналд өртөн санхүүжилт болон зарим үйл ажиллагаа нь эрсдэлд орохын хажуугаар өөр олон дижитал платформын улам нэмэгдэж буй өрсөлдөөнтэй тулгарч буй юм.

Ерөнхий сайд Борис Жонсоноор ахлуулсан Их Британийн засгийн газар ВВС-ийг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснээр телевизийн тусгай зөвшөөрлийг нь хураан авч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тус тусгай зөвшөөрлийн тусламжтай жил бүр бүх британичуудын халааснаас тэрбум тэрбум доллар гарч, ВВС-ийн шинэлэг мэдээ, баримтат кино, шинжлэх ухаан, энтертайнмент хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг аж.

ВВС-ийн дарга Девид Клементи цаашдын санхүүжилт болон хүмүүсийн үзэх дуртай нэвтрүүлгүүд бүгд эрсдэлд орж буйг онцлоод "ВВС бол үндэсний том хөрөнгө. Хүчгүй ВВС бол хүчгүй Их Британи л гэсэн үг" хэмээн Манчестерын ойролцоох оффистоо байхдаа ярьжээ.

Эрх баригч үндсэн намууд ВВС-ийн сэтгүүлзүйг эсэргүүцэх хандлага үзүүлэхийн хажуугаар Ерөнхий сайд Борис Жонсоны хэвлэл мэдээллийнхэнд дургүй байдал нь ийнхүү ВВС-ийн тусгай зөвшөөрлийг шалгахад хүрчээ. Энэ жилээс эхлэн ВВС 75-аас дээш настай үзэгчдэдээ үнэгүй үйлчилж, 324 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хураамж авахаа болих гэж байна.

Цаашдаа ч санхүүжилтээ хэрхэх нь асуултын тэмдэг хэвээр байгаагаас гадна Netflix, Amazon, Youtube  зэрэг сувгуудыг хүмүүс ихээр сонгон үзэх нь ВВС-ийг үзэгчгүй болгож байна.

ВВС нийт 4.78 тэрбум ам.долларын санхүүжилтийнхээ 75 хувийг тусгай зөвшөөрлийнхөө ачаар, үлдсэн хувийг нь гэрээ, сурталчилгаа, Их Британиас гадуурх наймаагаар олж авдаг аж.

Их Британи дахь бүх хэрэглэгч ВВС телевизийг үзэхийн тулд жилд 206 ам.доллар төлдөг. Мянга мянган хүн төлөөгүйнхээ төлөө шийтгүүлдэг. Тэр ч байтугай 2018 онд төлбөрөө төлөөгүйгээс болж таван хүн шоронд суужээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж