Аравдугаар сарын 31: Өдрийн гол үйл явдал

Хуучирсан мэдээ: 2015.10.31-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 31: Өдрийн гол үйл явдал

Ромын хамба рок цомог гаргаж байна

 

Ромын хамба Франциск

Фото: Massimo Valicchia / Zumapress / Global Look

 

Ромын хамба Франциск өөрийн рок цомгийн шинэ зохиомжоос нийтлүүллээ гэж Pitchfork мэдээлэв. Хамбын Wake Up! Por quй sufren los ninos? дуультай цомог арваннэгдүгээр сарын 27-нд худалдаанд гарна.

 

 

Por quй sufren los ninos? ("Хүүхдүүд яагаад зовно вэ?») нэртэй дуу нь хамба ламтаны Хувилгаан Фомагийн нэрэмжит их сургуульд хэлсэн үгийн хэсгээс бүтжээ. Мөн католик шашины Jesu Dulcis Memoria сүлд дууг итали дуучин эмэгтэй Анна Тосато дуулж байна. 2015 оны есдүгээр сарын 15-нд хамба Франциск Wake Up! Go! Go! Forward! Дууг хатуу прог-рок аятайгаар гаргасан байна.

 

 

Wake Up! Цомог нь Ромын хамба лам нарын гаргаж байсан анхны түүхэн цомог болох ёстой. Цомгийн худалдаанаас олсон мөнгийг дайны талбараас дүрвэгсэдэд тусламж болгох юм.


IKEA-гийн эзэн 42 жилийн дотор анх удаагаа Шведэд татвар төллөө

 

Ингвар Кампрад

Фото: @newsko_com_ph

 

IKEA компанийг үүсгэн байгуулагч Ингвар Кампрад 1973 оноос хойш Шведэд орлогын татвар төлсөн тухай The Telegraph сонин бичив.Сонины мэдээгээр 89 настай Кампрад 17,7 сая швед кроны (1,9 сая орчим евро) орлогын мэдүүлэг гарган татварт зургаан сая швед крон төлжээ. Өндөр татвартай байсныг нь эсэргүүцэн тэрээр 1973 онд Шведээс гарч байв. Харин өөрийн эхнэр Маргарет Стеннертийг нас барсны дараа хамаатан садантайгаа ойр байх үүднээс 2014 онд тэрээр Шведэд эргэн очжээ.


Хамгийн хуурай цөл цэцэглэв

 

Фото: Global Look

 

Хойд Америкт шуурга, үеэр авчирдаг Эль-Ниньо (Нялх хүү) гэх байгалийн ер бусын үзэгдэл Чилийн Атакама цөлд ер бусын зүйлийг авчирлаа. Хэдэн арван жил нэг удаа хур ордог дэлхийн хамгийн хуурай энэ газар жилд хоёр дахь удаагаа цэцгэн хивсээр бүтээгдэв.

 

 

Бараг амьдрал байдаггүй энэ газар нутагт Эль-Ниньо гэсэн нэртэй Номхон далайн экваторын бүсийн далайн халсан усны урсгалыг зүүн тийш нь урсгадаг энэ үзэгдэл 2015 онд хүчтэй хурыг цөлд буулгажээ.


Ким Кардашьяны хойд эцэг “2015 оны эмэгтэйгээр” нэрлэгдэв

 

Ким Кардашьян хойд эцэг Брюсын хамт

Фото: Planet Photos / Global Look

 

Америкийн телевизийн од Ким Кардашьяны хүйсээ солилуулсан хойд эцгийг Glamour сэтгүүл оны эмэгтэйгээр шалгаруулсан тухай уг сэтгүүлийн сайтаар мэдээлсэн байна. Өмнө нь Брюс Женнер байсан Кейтлин Женнер, уг сэтгүүлийн “тарансжендерийн аварга” номинацид тэргүүлсэн байна. “Энэ нэртэй сэтгүүлийн оны онцолсон эмэгтэйчүүдийн нэг байх нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” хэмээн тэрээр 3,2 сая хүний бүртгэлтэй өөрийн твиттерийн аккаунтад бичсэн байлаа.


Украинд нас барсан хүн мужийн зөвлөлд сонгогджээ

 

Фото: Олег Куцкий / "Коммерсантъ»

 

Одесса мужийн Ивановын районы зөвлөлд санал хураалтаас долоо хоногийн өмнө нас барсан "Батькивщина» намын Станислав Рожик сонгогдсон тухай "Трасса Е-95» агентлаг мэдээлэв. Нэр дэвшигчийн нас барсныг мэдсэн Сонгуулийн хэсгийн комисс Сонгуулийн төв комисстой зөвлөлдсөний дараа талийгаачийн нэрийг саналын хуудсанд үлдээсэн байв. Түүний оронд одоо өөр хүнийг суулгах гэнэ.

 

Бас нэг ийм тохиолдол Ровенск мужийн Сарнений районд энэ 29-нд бүртгэгдсэн юм. "Батькивщина» намын Иван Тотовицкий санал хураалтаас тав хоногийн өмнө нас барсан байна. Намын төлөөлөгчид нь түүний дурсгалыг хүндэтгэх үүднээс нэрийг нь хуудсан үлдээхийг гуйсан байв.


Хятадын Ерөнхий сайд Сөүлд айлчилж байна

 

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян.

EPA/JEON HEON-KYUN

 

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян Сөүлд хүрэлцэн очлоо. Ерөнхий сайд болсноосоо хойш Сөүлд анх удаагаа хийж байгаа айлчлалынхаа явцад Ли Кэцян Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хетэй хоёр орны харилцаа мөн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар ярилцах юм. Ням гаригт Сөүл хотноо Өмнөд Солонгос, Хятад, Японы гурван талт саммит эхлэх юм.


S&P Саудын Арабын чансааг буулгалаа

 

 

Олон улсын чансааны Standard & Poor's байгууллага нефтийн үнэ буурсны улмаас Саудын Арабын төсвийн хомсдол ДНБ-нийх нь 16 хувьтай тэнцэж эхэлсэн учраас тус улсын зээлийн чадварын чансааг “ААА” зэрэглэлээс “А+” хүртэл бууруулав. Дүгнэлт нь “сөрөг” гэж үнэлэгдлээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж